“Харли”сонирхогчид Мото цуглаан зохион байгууллаа
- 2012-06-24
- Спорт
- 0
Их хотын залуусын имижийг бүрдүүлж, унаа гэхээсээ илүүтэйгээр гангараа болсон мотоциклыг сонирхогчдын цуглаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадаа болж өнгөрлөө
Их хотын залуусын имижийг бүрдүүлж, унаа гэхээсээ илүүтэйгээр гангараа болсон мотоциклыг сонирхогчдын цуглаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадаа болж өнгөрлөө. Монголын мотоцикл сонирхогчдын клуб, холбоонууд хамтран жил бүр “Мото цуглаан”–ыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Харли сонирхогчдын Монголын холбоо” албан ёсоор үүсгэн байгуулагдсантай холбогдуулан цуглааныг зохиож байна. Нийслэлийн хэмжээнд мотоцикл эзэмшигчдийн тоо 800 гаруйд хүрээд байгаа энэ үед залуусын анхаарлыг татсан, харааг булаахгүй байхын аргагүй сонирхолтой үйл явдал болж байгаагаараа онцлог болж байна Уг цуглааныг “Харли сонирхогчдын Монголын холбоо” зохион байгуулж, “Монголын мотоцикл сонирхогчдын холбоо”, Storm Riders club болон бусад чопперын клубууд дэмжин хамтран ажиллаж байна.
Их хотын залуусын имижийг бүрдүүлж, унаа гэхээсээ илүүтэйгээр гангараа болсон мотоциклыг сонирхогчдын цуглаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадаа болж өнгөрлөө. Монголын мотоцикл сонирхогчдын клуб, холбоонууд хамтран жил бүр “Мото цуглаан”–ыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Харли сонирхогчдын Монголын холбоо” албан ёсоор үүсгэн байгуулагдсантай холбогдуулан цуглааныг зохиож байна. Нийслэлийн хэмжээнд мотоцикл эзэмшигчдийн тоо 800 гаруйд хүрээд байгаа энэ үед залуусын анхаарлыг татсан, харааг булаахгүй байхын аргагүй сонирхолтой үйл явдал болж байгаагаараа онцлог болж байна Уг цуглааныг “Харли сонирхогчдын Монголын холбоо” зохион байгуулж, “Монголын мотоцикл сонирхогчдын холбоо”, Storm Riders club болон бусад чопперын клубууд дэмжин хамтран ажиллаж байна. “Харли сонирхогчдын монголын холбооны цуглаан”–д оролцогчдын маршрут:
Тусгаар тогтнолын ордны гаднах асарт 11 цагт цугларч, тэндээсээ таван шар, Баянхошуу, Телевиз, Гурав, Дөрөвдүгээр хорооллын эцэс, Сүхбаатарын талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл цуваа маршрутаар явна. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалга гарган мод тарьж, усалгаа хийх юм.
Л. Ариунцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (0)