Парагвайн ерөнхийлөгчийг албанаас нь чөлөөлжээ

Парагвайн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Фернандо Лугог албанаас нь чөлөөлсөн байна. “Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр Парагвайн парламентын хоёр танхим зүүний чиг баримтлалтай Ерөнхийлөгч Фернандо Лугог хэл ам дагуулсан хэрэгт холбогдож, шүүхэд дуудагдсаны дараа буюу өнгөрөгч баасан гаригт хуралдаж дээрх шийдвэрт хүрчээ.
Парагвайн хууль тогтоогчид Ерөнхийлөгч Фернандо Лугог албанаас нь чөлөөлсөн байна. “Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр Парагвайн парламентын хоёр танхим зүүний чиг баримтлалтай Ерөнхийлөгч Фернандо Лугог хэл ам дагуулсан хэрэгт холбогдож, шүүхэд дуудагдсаны дараа буюу өнгөрөгч баасан гаригт хуралдаж дээрх шийдвэрт хүрчээ.
Энэ сарын 15-нд тус улсад фермерүүд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, 17 хүн амь үрэгдэж, парламентын дээд, доод танхим уг хэрэгт Ф.Лугог буруутгажээ.
Цагдаа нар фермерүүдийг газраас нь хүчээр хөөх гэснээс үүдэлтэй уг мөргөлдөөний үеэр 10 фермер, долоон цагдаа амь үрэгдсэн байна. Хууль тогтоогчид либерал чиг баримжаатай дэд Ерөнхийлөгч Федерико Франког 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл Ерөнхийлөгчийг үүргийг түр хамаарагчаар томилжээ. Учир нь 2013 оны дөрөвдүгээр сар тус улсад парламент болон Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Ф.Луго шийдвэрийг дагана гэж мэдэгдэхийн зэрэгцээ энэ үйл явдлыг төрийн эргэлттэй адилтгасан байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Америкийн цөөнгүй орон Парагвайгаас Элчин сайдаа татах шийдвэр гаргажээ. Тэд Фернандо Лугог албан тушаалаас нь чөлөөлснийг эсэргүүцэж ийм шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн тус улсыг ард чилсан дэглэмийг сэр гээхээс нааш Элчин сайдаа бу цааж то ми лохгүй гэсэн байна. Бра зилийн Га даад харил цааны яам “Ерөнхийлөгч Фер нандо Лугог албан ту шаалаас нь чөлөөлсөнтэй Бразилийн Засгийн газар санал нийлэхгүй. Тиймээс МЕРКОСУР (Өмнөдийн нэгдсэн зах зээл) болон УНАСУР (Өмнөд Америкийн орнуудын холбоо)- ноос Парагвайг хасах асуудлыг холбоонд та вихаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф Парагвайг дээрх хоёр холбооны гишүүнээс түдгэлзүүлнэ гэжээ. Үүний дараа Уругвай, Аргентин мөн Парагвайгаас Элчин сайдаа татсан бөгөөд тус улсын хууль тогтоогчдыг “Ардчилсан дэглэмд бүдүүлгээр халдаж байна” гэжээ. Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер үүнийг “Төрийн эргэлт. Бүхэлдээ хүлээн зөвшөөршгүй алхам” гэж мэдэгдсэн байна. Мөн “Парагвайн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Үүнээс гадна АЛБА (Боливарын эвсэл)-ийн гиш үүн Венесуэл, Куба, Бо ливи, Эквадор, Никарагуа, Доними каны бүгд найрамдах улс, Барбадос, Сент- Винсент, Гре надийн арлууд, Антигуа, Барбуда Парагвайн нийслэл Аааас Элчин сайдаа татах шийдвэр гаргасан байна.
Хэдийгээр Парагвайн иргэд дээрх хэрэгт Засгийн газрыг шүүмжилж байгаа ч Ерөнхийл өгчийг огцруулсныг эсэрг үү цэн олон мянгаараа нийслэл хотын гудамж, талбайд жагсч байна.
Гэсэн ч сенатчдын зөвлөл хэдийнэ төрийн эрхийг 49 настай Фередико Франкод шилжүүлсэн бөгөөд тэд Ф.Франког Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж, Ф.Лугог албанаас нь чөлөөлөх асуудлаар санал хураахад 39 нь дэмжиж, дөрөв нь эсрэг санал өгчээ. Харин хоёр сенатч хуралд ирээгүй байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)