Баянгол дүүрэгт зохион байгуулсан их цэвэрлэгээний хүрээнд 4136300мкв талбайг хөөстэй угаалгаар угааж цэвэрлэв

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах удирдамжийн дагуу өчигдөр (2024.05.14) Баянгол дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд дүүргийн төр захиргааны байгууллага болон 1-34 хорооны Ажлын албаны 148 албан хаагч, үйлдвэр, зах, худалдааны төв, дэлгүүр, ТҮЦ, Үсчин гоо сайхан, Баар, Цайны газар зэрэг бизнесийн үйлчилгээ эрхэлдэг 1356 иргэн, аж ахуй нэгж, 120 Сууц өмчлөгчдийн холбоо, 1200 гаруй иргэн, оршин суугч, хувийн хэвшлийн 1644 байгууллагын ажилтан, Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 39 сургуулийн 1128 ажилтан албан хаагч , төрийн болон төрийн өмчийн бус 66 цэцэрлэгийн 1471 ажилтан, албан хаагч  оролцлоо.  

Их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн дүүргийн зам, талбай цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан ажилтнууд 4136300мкв талбайг угааж цэвэрлэсэн бол СӨХ-д хүүхдийн тоглоомын талбайг угаалаа.
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)