"Click the star" шилдэгээ шалгаруулж, "Bling one" хамтлагийн гишүүд тодорлоо

Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын “World K-pop Center”, “Asian idol” академиас хамтран зохион байгуулсан охидын шилдэг К поп хамтлаг байгуулах “Click The Star” уралдааны Монгол дахь шалгаруулалтын сүүлийн шат өнөөдөр “Хүүхэд залуучуудын театр”-т маш амжилттай болж өнгөрлөө. Сүүлийн шатанд 35 охин шалгарч үлдсэн байснаас шилдэг долоон охиныг шалгарч БНСУ-г зорихоор боллоо.

Эхний шатны шалгаруулалтад өөрсдийн видеогоо ирүүлсэн оролцогчдоос Солонгос Улсын “World K-pop Center”-ээс 100 оролцогчийг шалгаруулсан. Харин хагас финалд 35 охин үлдсэн байсныг зургаан баг болгон хуувааж хамтарсан үзүүлсэрээ “Хүүхэд залуучуудын театр”-т үзэгч, шүүгчдэд үзүүлэн, шилдаг хамтлагаар “Six diamond” хамтлаг шалгарлаа. Мөн бүх оролцогчдод зохион абйгуулагчдын зүгээс өөр өөрсдийнх нь онцлогийг харуулсан шагналыг гардууллаа.

Тэд Монголд "Asian Idol academy"-ын солонгос хэл, багийн ажиллагаа, гоо зүй, харилцаа, имидж бүрдүүлэх зэрэг анхан шатны сургалтад хамрагдаад дараа нь БНСУ-ыг зорьж, тэнд “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад гурван сар суралцах юм.

Дэлхийн олон оронl зохиогдож буй энэ уралдаанд Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг 32 улсын охид оролцож, долоон гишүүнтэй “Bling One” гэх ижил нэртэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)