Монголын чөлөөт бөхийн холбоо 50 нас хүрлээ
- 2011-11-04
- Спорт
- 0
Х.БАЯНМӨН
Х: ДАШ-ТЭЭС НАЙМАН
АЛТАН МЕДАЛЬ
АВСНЫ ДӨРӨВ НЬ
ЧӨЛӨӨТИЙНХ
-Чөлөөт бөхийн холбоо 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Чөлөөт бөхийн барилдаан Монголд хөгжөөд 50 жил болжээ. Чөлөөт бөхийн барилдаанд монгол бөхийн олон мэх, техник, арга ухааныг хэрэглэж болдог. Тэгсэн мөртлөө өөрөө дэлхийн сонгодог спортын бүрэлдэхүүнд багтаж чадсан, олон улсын олимпийн хөтөлбөрт анхны олимпоос эхлээд одоог хүртэл багтсан их спорт. Чөлөөт бөх Монгол орон, монгол бөхчүүд, монгол хүний нэр төрийг дэлхийн тавцанд гаргасан спортын төрөл юм. Монгол Улс дэлхийн аваргаас найман алтан медаль авсны дөрвийг нь чөлөөт бөхийн төрөлд авсан байдаг. Дэлхийн аваргаас хошой алтан медаль авсан ганцхан бөх байдаг. Тэр нь Зэвэгийн Ойдов. Ийм сайхан амжилтаар бид Монголын ард түмнийг баярлуулсан, энэ спортын түүхийг бичилцсэн хүмүүс юм. Нийт ард түмэн, чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчиддээ чөлөөт бөхийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхныг хүсье.
З.ОЙДОВ:ОЛИМПИЙН НААДМААС 19 МЕДАЛЬ АВСНЫ НАЙМЫГ ЧӨЛӨӨТИЙНХӨН АВЧИРСАН
-Манай улсад чөлөөт бөх үүсч
хөгжсөний 50 жилийн ойгоо
бид бүхэн нижгэр тэмдэглэж
байна. Монголын чөлөөт
бөхийн тамирчдын барилдааныг
ард түмэн үндэснийхээ
бөх шиг үздэг, сонирхдог,
мэддэг болжээ. Энэ
нь монголчууд бөхийн чөлөөт
барилдааныг ямар их
сонирхдогийн нэг илрэл юм.
Монгол Улс олимпийн наадмаас
19 медаль авсны наймыг
чөлөөтийнхөн авчирсан байдаг.
Түүнчлэн 38 дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнээс
38 медалийг мөн
л чөлөөтийнхөн авсан байдаг
юм. Ингэхээр манай чөлөөт
бөхийн үе үеийнхэн үнэхээр
гайхамшигтай амжилт гаргасан
байгаа биз. Чөлөөт
бөхийг сонирхдог, дэмжиж
тусалдаг, шүүдэг, эмчилдэг,
бөхчүүд, багш дасгалжуулагчдад
бөхийн Монголын
чөлөөт бөхийн холбооны
50 жилийн ойн баярын
мэнд хүргэж байна. ДБЭТ-ын
хүндэтгэлийн танхимд
Х.Баянмөнх, З.Ойдов нарын
аваргуудаас гадна чөлөөт
бөхийн спорт той ажил амьдралаа
холбосон бүх л хүн цугласан
юм. Мөн “Бөхийн чөлөөт
барилдааны тамирчдад ингэ
ний сүүний хоормогийг хэрэглэсэн
судалгааны үр дүн”,
“Шүүгчдийг хэрхэн бэлтгэх”,
“Жин хасах тухай”, “Тамирчдын
хувцас хэрэглэлд үндэсний
бөхийн хувцасны нөлөөлөл”
зэрэг сонирхол татсан
илтгэлээс гадна сурган хүмүүжүүлэх
ухааны дэд доктор,
Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн
“Үндэсний бөх
болоод чөлөөт бөх хоёрын
уялдаа холбоо” сэдэвт итгэл
залуу тамирчин, багш
дасгалжуулагчид үнэтэй зөвлөгөө
болсон юм. Эх
орныхоо нэрийг дэл хийн дайдад
гаргаж, ал тан соёмбот төрийнхөө
дал бааг олимпийн тэнгэрт
мандуулсан Монголын чөлөөт
бөхийн үе үеийн тамирчин, дасгалжуулагч,
арын албаныханд
“Монголын Үнэн” сонины
нийт хамт олны зүгээс 50
жилийн ойн баярын мэнд хүргэе!
Э.Төгс

Сэтгэгдэл (0)