ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүргийн 22-р хороо, ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)