Турк НАТО-гийн уулзалтыг хүсэв
- 2012-06-26
- Дэлхий
- 0
- Турк Сирид цэргийн хүч оруулах асуудлыг хөндөнө -
Өнгөрөгч баасан гаригийн 09.00 цагийн орчимд Сирийн эргийн ойролцоо Газар дундын тэнгист Туркийн байлдааны F-4 Phantom онгоц алга болсон билээ.
Туркийн тусгай албаныхны тогтоосноор Сири тэдний онгоцыг устгажээ. Эл явдалд Туркийн удирдлагууд Сирийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж, “зүгээр орхихгүй” гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар онгоцны хоёр нисгэгчийг хайх ажлыг Сири, Турк хоёр улс тусдаа явуулж байгаа юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Турк НАТО-гийн уулзалтыг зохион байгуулахыг тус эвслийн удирдлагуудаас хүслээ. Түүнчлэн уулзалтыг өөрийн эх орондоо зохион байгуулахад бэлэн, бэлтгэл ажил хангагдсан гэдгийг мэдэгджээ. Турк НАТО-гийн гол холбоотон орнуудын нэг бөгөөд Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийн түшиц газар юм.
Тиймээс НАТО-гийн удирдлагууд буюу барууны орнууд Туркийн хүсэлтийг хүлээн авах нь эргэлзээгүй гэнэ. Сирийн төрийн төв телевиз “Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Стамбулд НАТО-гийн товлогдоогүй уулзалт зохион байгуулахыг хүсч байна.
Тэр уулзалт дээр Сирид цэрэг оруулах асуудлыг тавих нь тодорхой” гэж мэдээлжээ. Үүнээс өмнө тус улсын удирдлагууд Туркийн F-4 Phantom онгоцыг тагнуул хийхийг завдсан, манай нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа устгасан гэж мэдэгдэж байсан юм. Мөн Сирийн Гадаад харилцааны яам “Энэ бол Туркийн эсрэг халдсан үйлдэл биш. Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан” гэж мэдэгджээ.
Учир нь F-4 Phantom (Хий үзэгдэл) нь тагнуулын зориулалттай бөгөөд радарт баригдахгүйн тулд маш доогуур нисч байжээ. Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу “ТРТ” телевизэд “НАТОгийн гишүүн орон Турк холбоотон орнуудынхаа аюулгүй байдлыг хангах НАТО-гийн тулгуур гэрээний 4 дэх заалтыг үндэслэж уулзалт зохион байгуулахыг хүсч байна. Эл заалтад холбоонд гомдол мэдүүлж уулзалт зохион байгуулахыг хүсэх эрхтэй гэж заасан байдаг” гэжээ.
Түүний хэлснээр Сирийн агаарын батлан хамгаалах хүчин тус улсын онгоцыг олон улсын агаарын орон зай буюу Сирийн хилээс гадна Газар дундын тэнгист байхад нь буудан унагажээ.
Мөн “F-4 Phantom онгоцыг радарын үйл ажиллагааг хянах зорилгоор туршилтын нислэг үйлдэж байсан. Түүнээс биш Сирийн эсрэг чиглэсэн юм байхгүй.
Онгоц олон улсын агаарын орон зайд байхдаа буудуулж, унахдаа Сирийн нутагт дэвсгэрт харьяалагддаг тэнгисийн усанд унасан” гэж мэдэгджээ. Хэдийгээр онгоцны хоёр нисгэгч хоёр талын маргааныг эцэслэх боломжтой ч одоог хүртэл Туркийн талаас явуулж буй эрлийн ажил амжилтад хүрээгүй байгаа юм.
Учир нь осолдсон газрыг тодорхой тогтоож чадахгүй байгаа аж. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын иргэдийнхээ эсрэг явуулж буй цуст хүчирхийллийг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд шүүмжилсэн мэдэгдлийг нэг бус удаа хийж байв. Үүний дараа Башар аль-Ассад Режеп Тайип Эрдо ганыг “хамгийн ойрын дайсан” гэж нэрлэж, хөрш хоёр орны харилцаа муудсан юм.

Э.ТӨГСЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)