В.Путин ойрхи дорнодыг зорилоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодод хийх айлчлалдаа өчигдөр гарчээ. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, В.Путин тус бүс нутагт хоёр өдрийн хугацаатай зочилж, Израиль, Палестин, Иорданд саатна.

Энэ үеэр Израиль-Палестины суурьшил, Сирийн асуудал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсад маргаан дэгдээгээд буй хэд хэдэн асуудлаар дээрх орны удирдлагуудтай хэлэлцэх аж.
Ю.Ушаков “Манай гадаад бодлогод Ойрхи Дорнод чухал байр суурь эзэлдэг. Тиймээс төрийн тэргүүн хөндлөнгийн нөлөөлөлд нэрвэгдээд байгаа тус бүс нутагт ачаалалтай айлчлал хийж байна. Энэ айлчлал ОХУ-ын дэлхий дэх цаашдын байр суурийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” сэтгүүлчдэд ярьжээ.

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)