“Женерал Моторс” 475 мянган “Шевролет”-ээ татна
- 2012-06-26
- Дэлхий
- 0
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” корпораци “Шевролет
Круз” (Chevrolet Cruze) маркийн 475 мянган автомашинаа зах зээлээс
эргүүлэн татахаар болсноо өнгөрөгч бямба гаригт “Ассо шейтэд Пресс”
агентлагт мэдээлжээ.
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Женерал Моторс” корпораци “Шевролет Круз” (Chevrolet Cruze) маркийн 475 мянган автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо өнгөрөгч бямба гаригт “Ассо шейтэд Пресс” агентлагт мэдээлжээ. 2010 оны есдүгээр сараас энэ оны тавдугаар сарын хооронд худалдаалагдсан дээрх автомашинуудын хөдөлгүүрт гал гарах эрсдэл өндөр байгаа аж.
Корпорацийн мэргэжилтнүүд хөдөлг үүр дор байрлуулсан хуванцар тавиур дээр шатахуун юм уу бусад шатамхай шингэн дусаж гал гарах шалтгаан үүсгэхийг тогтоожээ. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр “Шевролет Круз” маркийн автомашины хөдөлгүүрт гал гарсан тохиолдол 30 орчим бүртгэгджээ.
Харин хэн нэгэн гэмтэх, нас барсан тохиолдол гараагүй гэсэн мэдээллийг авсан байна. “Женерал Моторс” эл автомашиныхаа хөдөлгүү рийн доорхи тавгийг богиносгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр галын аюулаас сэргийлэх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, шатамхай шингэн шууд газарт дусах юм байна.
Тус компани үүнээс өмнө буюу 2010 оны гуравдугаар сард “Шевролет Экспресс”, “Жи-Эм-Си Савана” маркийн 5000 орчим жийп автомашинаа астачерийн галын аюулын улмаас худалдаанаас татаж байжээ.
Тус корпораци 1908 онд байгуулагдсан, дэлхийн 34 оронд хөнгөн болон хүнд суудлын тэрэг үйлдвэр лэдэг. Харин 140 оронд автомашин болон түүний сэлбэгээ худалддаг. Уг корпорацийн хамгийн том зах зээл нь АНУ. Түүний араас Хятад, Бразил, Британи, ОХУ, Герман ордог юм.

Э.ТӨГСЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (4)
(68.194.158.141)
tatna gej baihguirecall gedeg chin tatna bucaana gesen ug bishzugeer ter plastikaa solihiig helj baigaan

asdfasd (49.0.202.225)
sdfas dfasd fa sdf
sdasdf (49.0.202.225)
asdfasdf