Грекийн Сангийн Сайд томилогдлоо

Грекийн Ерөнхий Сайд Антонис Самарас олонд хүндлэгдсэн эдийн засагч Яаннис Стаурнарасыг Сангийн шинэ сайдаар сонголоо.Ерөнхий Сайдын хэвлэлийн албанаас өчигдөр Афины Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор түүнийг тус албан тушаалд тохоон томилохоор болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Тус албан тушаалд анх банкир Вассилис Рапаносын сонгогдоод байсан боловч, даваа гарагт түүний биеийн байдал муудсанаас үүдэнийнхүү түдгэлзүүлжээ.
Ерөнхий Сайдын хувьд өнгөрөгч пүрэв гарагт засгийн газрын хуралдаанаа удирдсаны дараа нүдний мэс ажилбарт орж, улмаар биеийн байдал нь сайжирч, даваа гарагт эмнэлгээс гарсан билээ.
Маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш Бруссель хотноо үргэлжлэх Европын Холбооны Чуулга Уулзалтад тэрээр биеэ тэнхрүүлэх үүднээс оролцох боломжгүй гэдгээ урьдчилан мэдэгдээд байгаа. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээл, тусламжийг олгох чухал асуудлаар ярилцахЧуулга уулзалтанд түүний хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэж, Грекийн Ерөнхийлөгч Каралос Папоулиас төлөөлөгчдийг тэргүүлэн оролцохоор болсон байна.

О.Удвал
   
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)