Фүкүшимагийн ресторанууд далайн хүнсээр үйлчилж эхэллээ
- 2012-06-27
- Дэлхий
- 0
Фүкүшима мужийн зарим ресторанууд тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт,
цунами болж, цөмийн харанга дэлдсэнээс хойш анх удаа далайн
бүтээгдэхүүнээр хийсэн хоолоор зочдоо дайлж эхэллээ.
Фүкүшима мужийн зарим ресторанууд тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт, цунами болж, цөмийн харанга дэлдсэнээс хойш анх удаа далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолоор зочдоо дайлж эхэллээ.
Мужийн Номхон Далайн эргийн ойролцоох зурвас газарт загас агнуур хийх анхны эрхийг туршилтын журмаар олгож, зөвхөн нэг төрлийн дун, хоёр төрлийн наймаалж барих эрхийг өгсөн бөгөөд далайгаас барьсан туршилтын бүтээгдэхүүнүүдээс цацраг идэвхит бодис илрээгүй тул ийнхүү Сома хотын хэрэглэгчдэд нийлүүлэхээр болсон байна.
Тус хотод орших нэг ресторан гэхэд дунджаар 15 кг наймаалжийг сашими болон бусад алдартай хоол хүнсэнд ашиглахаар худалдан авдаг бөгөөд Фүкүшима Дайчи станцад болсон хэрэг явдлаас хойш ресторанууд Акита мужаас наймаалжаа татаж байсан юм.
Ресторануудын үнэнч үйлчлүүлэгчид бариад удаагүй шинэхэн бүтээгдэхүүнийг зооглож байгаадаа туйлын баяртай байсан бөгөөд удахгүй бүх бүтээгдэхүүнийг төрөлх орон нутгаасаа олон шат дамжлага дамжихгүйгээр хэрэглэх боломж бүрдэх байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Фүкүшимагийн загасчид өнөөдөр хоёр дахь туршилтаа хийх гэж байгаа бөгөөд цацраг идэвхит бодис илрэхгүй аваас Токио болон бусад томоохон хотууд руу нийлүүлэхээр зэхэж байгаа аж.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)