Манай улс 6 настай “Азийн аварга”-тай боллоо

Энэ сарын 24-нөөс ирэх долдугаар сарын 2-ны хооронд Шри Ланка  улсын нийслэл Коломбо хотод Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 24-нөөс ирэх долдугаар сарын 2-ны хооронд Шри Ланка  улсын нийслэл Коломбо хотод Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээний “Рапид” төрөл нь 6 сарын 25-нд боллоо.  

Манай улсаас эх орноо төлөөлөн 22 тамирчин, 7 насны ангилалд өрсөлдснөөс 6 хүртэлх насны нээлттэй ангилалд  дэлхийн шатрын холбооны ОУ-ын мастер        Д. Батцэцэгийн ууган хүү “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүлжээ.

Тэрээр 7 өрөг тоглосон ба ганц ч хожигдоогүй аж. Ийнхүү манай улс түүхэндээ анх удаа зуунын XXX олимпийн өмнөхөн 6 настай “Азийн аварга”-тай боллоо.

Мөн 6 хүртэлх насны эмэгтэй ангилалд  “Урамтай шатар” клубын тамирчин Г. Энхчимэг хүрэл медаль, “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Ц. Лхагвасүрэн 16 хүртэлх насны нээлттэй ангилалд хүрэл медаль, “Урамтай шатар” клубын тамирчин Г. Амартүвшин 8 хүртэлх насны ангилалд шагналт 4-р байр, эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер А. Энхтуул 18 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 4-р байр, Дархан-Уул аймгийн тамирчин Ё. Эрдэмдалай10 хүртэлх насны нээлттэй ангилалд шагналт 5-р байрыг тус тус эзэлжээ.

Өчигдөр буюу 26-наас тус тэмцээний “Стандарт” төрөл эхэллээ. Тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Э.Заяажаргал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)