Энэтхэг шинэ танк туршиж байна
- 2012-06-27
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Батлан хамгаалах хүчин сайжруулсан “Аржун” танкны туршилтаа эхэлжээ.
Энэтхэгийн Батлан хамгаалах хүчин сайжруулсан “Аржун” танкны туршилтаа эхэлжээ. “Аржун”-ы өмнөх хувилбар тус улсын байлдааны гол танк гэгддэг байсан юм.
Харин сайжруулсан загвар нь хамгийн сүүлийн үеийн технологиор дотоодод бүтээгдсэн гэж “Times of India”-д бичжээ. “Аржун Марк II” хэмээх уг хувилбаруудыг баруун хойд зүгийн Похран хэмээх хээрийн сургуулилтын талбайд өнгөрөгч 22-ноос эхэлж туршиж байгаа бөгөөд туршилт нь ирэх долдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх аж.
“Аржун Марк II” “Аржун Марк I”-ээс илүү хол зайд тусах чадвартай их буу, шөнийн хараатай панорам овоо хараа, сум нөөцлөх том талбай, дэлбэрэлтэд тэсвэртэй хуяг, нисдэг тэрэгтэй холбогдож агаарын хүчирхэг зэвсэг, газар усны дэвшилтэт систем болон туулах чадвар өндөртэй хурдан байдлаараа илүү гэнэ.
Тус улс одоогийн байдлаар 124 ширхэг танк үйлдвэрлээд байгаа. Энэтхэгийн зэвсгийн мэргэ жилтнүүдийн хэлснээр “Аржун Марк II” тус улсын зэвсэгт хүчинд ашиглаж буй Оросын хөнгөн чанарын 40 тонн жинтэй “Т-90 Эс”-ээс харьцангуй хүнд 66 тонн жинтэй ч элсэн дээр феррари шиг хөдөлдөг гэнэ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)