Буддын сүм рүү зөгийнүүд дайрчээ
- 2012-06-27
- Дэлхий
- 0
Тайландын хойд зүгийн Чианг Мэй мужид орших Чеди Луанг хэмээх Буддын сүм рүү сүрэг зөгий дайрч 76 ламыг хатгажээ.
Тайландын хойд зүгийн Чианг Мэй мужид орших Чеди Луанг хэмээх Буддын сүм рүү сүрэг зөгий дайрч 76 ламыг хатгажээ. Тэд мужийн гурван эмнэлэгт хуваагдан хэвтсэн бөгөөд 19- ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Сүмийн хамба лам Пхра Зетиязарн “Тэдгээр зөгийг сүмд үржүүлдэг байсан. Өмнө нь иймэрхүү асуудал гарч байсан ч энэ удаагийнх шиг ийм олон лам хатгуулж байгаагүй.
Зөгийнүүд яагаад лам нар луу сүрэглэн дайрсан нь тодорхойгүй байна” гэжээ. Никорн Махараж эмнэлгийн дарга “Лам нарын биеийн байдал хүнд байгаа. Зургаагийнх нь цусны дайралт унаж комд орсон.
Зөгийнүүдийн дайралтад сүмийн хашаа цэвэрлэж байсан лам нар илүү өртсөн. Зөгийнүүд яагаад догширсныг мэдэхгүй байна” гэж мэдэгджээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)