Наадмын өдрүүдийн хөтөлбөр
- 2012-06-30
- Спорт
- 0
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмыг урианхайн сурын харваагаар эхлүүлж баярын нээлтээ долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиох юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмыг урианхайн сурын харваагаар эхлүүлж баярын нээлтээ долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиох юм.
Долдугаар сарын 7: Сурын талбайд урианхайн сурын харваагаар баяр наадам эхэлнэ.
Долдугаар сарын 8: Буриад сурын харваа.
Долдугаар сарын 9: Хүүхдийн сурын харваа, “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Долдугаар сарын 10: Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болох бол Сурын талбайд үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа болно.
Долдугаар сарын 11: Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолын ажиллагаа, үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор нээж, үг хэлнэ.
Мөн хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа, их насны морьдын уралдаан болно.
Долдугаар сарын 12: Соёолон насны морьд, дааганы уралдаан, хүчит бөхийн болон хүүхдийн барилдаан, шагайн харвааны шигшээ шатны харваа, сурын харваа болно.
20.00 цагт үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолыг хийснээр наадмын үйл ажиллагаа өндөрлөнө.
Долдугаар сарын 13: Уяачдын наадам болно.
Баярын үеийн үзвэр үйлчилгээний хуваарь:
Сүхбаатарын талбай
Долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
Долдугаар сарын 11-нд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн, ёслолын буудлага хийнэ.
Долдугаар сарын 13-нд 10.00 цагаас “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадам
Хүй долоон худаг
Долдугаар сарын 11-12-нд 09.00-18.00 цагт “Монголын нэг өдөр” соёлын наадам
Долдугаар сарын 11-нд 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт
Долдугаар сарын 12-нд 7.50-8.20 цагт “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт
Долдугаар сарын 13-нд 11.40-12.10 цагт “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга
Долдугаар сарын 09-нд 18:00 цагаас, 11-нд 18:00, 20:00 цагаас, 12- 15-нд 18:00 цагаас “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт
Долдугаар сарын 12-нд 20:45 цагаас “Наадмын үдэш” Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглол
Улсын хүүхэлдэйн театр
Долдугаар сарын 11-нд 18.00 цагаас “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжиг
Долдугаар сарын 12-нд 18.00 цагаас “Дондог ахын найзууд” хүүхэлдэйн жүжиг
Долдугаар сарын 11-13-нд 15.00 цагаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг
Тусгаар тогтнолын ордон
Долдугаар сарын 11-нд 19.00 цагаас “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт
Нийслэлийн Соёлын төв өргөө
Долдугаар сарын 10-нд 15.00,18.00 цагаас Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн концерт
Долдугаар сарын 11-15-нд 19:00 цагт “Макс продакшин”-ы хошин урлагийн хамтлагийн тоглолт
“Аса” цирк
Долдугаар сарын 9-10-нд 18:00 цагт Монгол үндэсний Аса циркийн тоглолт
МҮЭ-ийн Соёлын төв ордон
Долдугаар сарын 9-13нд 19:00 цагт “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийн тоглолт
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Долдугаар сарын 9-нд 11.00 цагаас “Монгол бүжиг”-ийн өдөрлөг
Долдугаар сарын 10-нд 11.00 цагаас “Этник” өдөрлөг
Долдугаар сарын 11-нд 11.00 цагаас Уран бичлэг буюу “Каллиграф” өдөрлөг
Долдугаар сарын 12-нд 11.00 цагаас “Үндэсний хөгжим ба битбокс” өдөрлөг
Долдугаар сарын 13-нд 11.00 цагаас Үндэсний хувцасны өдөрлөг
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулга
Долдугаар сарын 09-13 нд 16:00, 18:00 цагт Монголын язгуур урлагийн тоглолт
“Сарны чулуу” чуулга
Долдугаар сарын 11-13-нд 18.00 цагаас “Гайхамшигт Монгол урлаг” тоглолт
Тэнгис кино театр
Долдугаар сарын 09-13 нд 11:00-23:00 цагт
Аравт / Moнголын уран сайхны кино/
Жексон амьд /Монголын уран сайхны кино/
Гайхамшигт хүн аалз 3D / уран сайхны кино/
Мадагаскар 3D /хүүхдийн уран сайхны кино/
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
Долдугаар сарын 09-17-нд 10:00-19:00 цагт “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн
Улаанбаатар хотын музей
Долдугаар сарын 09-13-нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Монголын уран зургийн галерей
Долдугаар сарын 11-13 нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Монголын Үндэсний Музей
Долдугаар сарын 09-13-нд 9:00-18:00 цагт “Монголын урлаачдын гайхамшиг” үзэсгэлэн
Байгалийн түүхийн музей
Долдугаар сарын 11-13 нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Богд хааны ордон музей
Долдугаар сарын 09-13-нд 9:00-19:30 цагт Монгол зургийн үзэсгэлэн Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Улсын төв номын сан
Долдугаар сарын 09-13-нд 09.00-18.00 цагт Ардын хувьсгалын 91 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн
Чойжин ламын сүм музей
Долдугаар сарын 09-13-нд 09.00-20.00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Долдугаар сарын 09-нд 09.00-18.00 цагт “Тагнуулын ерөнхий газрын түүх” үзэсгэлэн
Долдугаар сарын 09-13-нд 09.00-18.00 цагт Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн
Д. Үүрийнтуяа
www.unen.mn

Сэтгэгдэл (0)