Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө
- 2012-07-02
- Спорт
- 0
Шри Ланка улсын Хиккадова хотноо 6-р сарын 25-наас 7-р сарын 2- нд зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлө
Шри Ланка улсын Хиккадова хотноо 6-р сарын 25-наас 7-р сарын 2- нд зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 6-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 хүртлэх насны охид хөвгүүдийн нийт 14 ангиллаар явагдсан байна. Энэ удаагийн тэмцээн блиц(түргэн), рапид(түргэвчилсэн), стандарт (сонгодог) гэсэн гурван төрлөөр явагдлаа. Манай тамирчид блиц төрлөөс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, рапид төрлөөс 1 алт, 2 хүрэл медаль, стандарт төрлөөс 1 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Мөн 6 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаасан бөгөөд 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учрал , 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медаль хүртсэн байна. Манай шатарчид 7-р сарын 5-нд эх орондоо ирнэ.
Шри Ланка улсын Хиккадова хотноо 6-р сарын 25-наас 7-р сарын 2- нд зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 6-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 хүртлэх насны охид хөвгүүдийн нийт 14 ангиллаар явагдсан байна. Энэ удаагийн тэмцээн блиц(түргэн), рапид(түргэвчилсэн), стандарт (сонгодог) гэсэн гурван төрлөөр явагдлаа. Манай тамирчид блиц төрлөөс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, рапид төрлөөс 1 алт, 2 хүрэл медаль, стандарт төрлөөс 1 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Мөн 6 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаасан бөгөөд 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учрал , 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медаль хүртсэн байна. Манай шатарчид 7-р сарын 5-нд эх орондоо ирнэ.Л.Ариунцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (0)