Төрөлтөд хязгаар тогтоохыг эсэргүүцэв

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан төрөлтөд хязгаар тогтоохыг хүсч байгаагаа мэдэгдлээ.
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан төрөлтөд хязгаар тогтоохыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Учир нь тус улсын хүн ам асар хурдацтай өсч байгаа аж.
НҮБ-ын тооцоогоор 160 сая хүн амтай Нигери Улс 2050 онд 400 сая, 2100 онд 730 саяд хүрч Хятад, Энэтхэгийн ард бичигдэх гэнэ. Тиймээс нэг өрхөд оногдох хүүхдийн тоог хоёроос хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэж Г.Жонатан мэдэгджээ. Түүний хэлснээр, тус улсын иргэд олон хүүхэдтэй болохыг эрмэлзэх болжээ.
Харин “Боловсролгүй хүмүүс олон хүүхэдтэй болж байна” гэж Г.Жонатан хэлсэн байна. Нигери Африкийн хамгийн олон хүн амтай орон бөгөөд насанд хүрэгчдийг цөөн хүүхэдтэй байлгахыг зорьсон оролдлогууд нь амжилтад хүрч байгаагүй ажээ. “Би-Би-Си”-гийн Нигерийн сурвалжлагч Уилл Росс “Хүн амын өсөлт нягтаршил үүсгэж байна. Энэ нь эргээд хүчирхийлэл гарах үндэс болж байна” гэжээ.
Харин тус улсын иргэдийн төлөөлөл “Хүүхэд бол бурхны бэлэг. Христ, муслим, ер нь бүх шашинд хүүхдийг бурхны бэлэг гэж заадаг” гэж мэдэгджээ. Тус улсын хүн амын 50.4 хувь нь муслим, 48.2 хувь нь христийн шашин шүтдэг байна. “Нигерид төрөлт их ч нас баралт мөн адил их. Хүн бүр л үүнийг мэддэг. Би лав олон хүүхэдтэй болохыг хүсч байна. Өөрийгөө хэр удаан амьдарна гэдгээ мэдэхгүй байна.
Баталгаа ч алга. Тиймээс надад олон хүүхэд хэрэгтэй” гэж И.Ого хэлжээ. НҮБ-ын судалгаагаар, Нигери хүү хэд төрүүлэхэд дэл хийн хамгийн таагүй орны нэгээр тодорсон билээ. Түүнчлэн тус байгууллагын тооцоогоор тус улсад өдөр бүр жирэмсэн эсвэл хүүхэдтэй 145 эмэгтэй хүн нас бардаг гэнэ.
Нигерид хүүхдийн тоонд хязгаар тогтоохыг эсэргүүцэж хойд зүгийн Кадуна хотод иргэд жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Тэдний дундаас уурласан нэгэн эмэгтэй “НҮБ Засгийн газарт хүн амынхаа тоог бууруулахыг тулгах ёсгүй. Харин нигеричүүдийг хэрхэн илүү сайхан амьдруулахыг зөвлөх ёстой” гэжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)