Спортын сэтгүүлчдийн өдөр

Өнөөдөр ОУ-ын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна. Анх дэлхий даяар 1994 оны 07 дугаар сарын 2-ныг спортын сэтгүүлчдийн өдөр болгон зарласан юм
Өнөөдөр ОУ-ын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна. Анх дэлхий даяар 1994 оны 07 дугаар сарын 2-ныг спортын сэтгүүлчдийн өдөр болгон зарласан юм. 
Харин манай улс 1996 онд спортын сэдэвтэй уран бүтээлээ нийтэлдэг сэтгүүлчдэд ОУ-ын ССХ-ны үнэмлэхийг гардуулж байсан түүхтэй.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан, улам өргөжсөөр спортын сонин, сэтгүүлээс гадна радио, телевиз, бүх сонин хэвлэл спортын тусгай булан, нэвтрүүлэгтэй болжээ.
Энэ өдрийг спортын сэтгүүлзүйн салбарынхан дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд  манай сэтгүүлчид ч  өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ зарим сэтгүүлчдийг урамшуулжээ. 

Д.Нямсүрэн 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)