Жессика Симпсон хуримаа хойшлууллаа
- 2011-11-04
- Дэлхий
- 0
Америкийн дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Жессика Симпсоны хувьд энэ жил олон онцлог үйл явдал тохиосон жил байлаа.
Америкийн дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Жессика Симпсоны хувьд энэ жил олон онцлог үйл явдал тохиосон жил байлаа. Учир нь тэрээр Үндэсний хөл бөмбөгийн лигийн тамирчин асан Эрик Жонсонтой сүй тавиад зогсохгүй, тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж байна.
Хосуудын хувьд хүүхэдтэй болох талаар төлөвлөөгүй байсан хэдий ч, тэдний амьдралд нэгэн шинэ хуудсыг нээх энэхүү сайхан мэдээг үгүйсгэхийг хүсээгүйгээр барахгүй, ихэд баярлан догдлон хүлээн авчээ.
Хэдийгээр Жессикагийн жирэмсэн болсон нь энэ сард хийх гэж байсан хуримын төлөвлөгөөг нь нураасан ч гэлээ, хүүхдээ төрүүлснийхээ дараа хэзээ ч хийж болох учраас сэтгэл тайван хүлээж суухаар болжээ.
Нэгэн жижиг сонинд хосуудыг охинтой болох гэж байгаа гэж бичсэн байсан боловч, “People” сэтгүүлд өгсөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээгээр тэд хүүхдийнхээ хүйсийг мэдэж амжаагүй байгаа гэсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Америкийн дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Жессика Симпсоны хувьд энэ жил олон онцлог үйл явдал тохиосон жил байлаа. Учир нь тэрээр Үндэсний хөл бөмбөгийн лигийн тамирчин асан Эрик Жонсонтой сүй тавиад зогсохгүй, тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж байна. Хосуудын хувьд хүүхэдтэй болох талаар төлөвлөөгүй байсан хэдий ч, тэдний амьдралд нэгэн шинэ хуудсыг нээх энэхүү сайхан мэдээг үгүйсгэхийг хүсээгүйгээр барахгүй, ихэд баярлан догдлон хүлээн авчээ.

Сэтгэгдэл (0)