Хүүхдүүдийн шээснээс ”цезий” илэрчээ

Японы Фукушима мужийн 141 хүүхдийн шээснээс радио идэвхт цезий хэмээх бодис илэрчээ.
Японы Фукушима мужийн 141 хүүхдийн шээснээс радио идэвхт цезий хэмээх бодис илэрчээ. Хэдийгээр таамгаар сонгосон 141 хүүхдийн шээснээс цезий бага хэмжээгээр илэрсэн ч уг бодис бага гэлтгүй аюултай аж. Үүний дараа “Киодо” агентлаг “Энэ нь Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хор хөнөөл одоог хүртэл арилаагүйн илрэл” гэж мэдээлжээ.
Тус улсын Ерөнхий сайд Ёшихико Нода Фукушимагийн цахилгаан станцын ослоос шалтгаалж тус улсын бүх цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосныг буруушааж, хоёр ч тогоог ажиллагаанд оруулахаар болсон билээ. Ёкохама дахь “Изотоп” судалгааны хүрээлэнгийн судлаачдын бүлэг Фукушима мужаас нийт 2022 хүүхдийн шээсэнд шинжилгээ хийжээ.
Хүүхдүүдийн ихэнх нь нярай, үлдсэн нь балчир насныхан байсан бөгөөд балчир насны хүүхдүүдийн 141-ээс нь цезий илэрчээ.
Өөрөөр хэлбэл нярай 1881 хүүхдээс уг бодис илрээгүй гэнэ. Японы судлаачдын мэдээлснээр тэд долоогоос доош насны 2022 хүүхэд хамруулсан судалгаагаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд явуулжээ. Харин цезий илэрсэн 141 хүүхдийн гурваас нь уг бодис илүү их хэмжээтэй илэрсэн байна.
Тэдний шээснээс тус бүр нь 10 гаруй беккерель (радио идэвхт чанарыг хэмжих нэгж) цезий илэрчээ. Харин үлдсэн 138 хүүхдээс 10-аас доош хэмжээтэй илэрсэн байна.
Токиогийн албаныхан нэг килограмм бүтээгдэхүүнд байх цезийгийн хэмжээг 17.5 беккерель гэж заасан гэнэ. Мөн дээрх 141 хүүхдийн шээсний дээжээс нийтдээ 64 беккерель радио идэвхт калий илэрсэн байна. Үүнээс өмнө тус улсын цагаан будаа, хүүхдийн сүү, загас зэргээс цезий илэрч байсан юм.
Цезий нь хүний биеийн бүх эд, эсэд нэвтэрч чаддаг хортой бодис бөгөөд насанд хүрэгчдээс илүү хүүхдэд хортой аж. Учир нь хүүхдийн эс томчуудынхаас хоёр дахин хурдан өсч, үрждэг. Хамгийн их цезий илэрсэн дээрх гурван хүүхэд гэртээ ургуулсан хүнсний ногоо хэрэглэж байсан нь тогтоогджээ. Дашрамд дурдахад, нэг килограмм нь нэг литр 40 грамм шингэнтэй тэнцдэг аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (202.55.186.20)

    2012-07-03

    МӨНХИЙН УС УУСАН ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧ УНШААСАЙ

  • ИРГЭН (202.55.186.20)

    2012-07-03

    АЦС БАРИХ СОНИРХОЛТОЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД УНШААСАЙ