ЕХ М.Морсиг Египетийн шинэ Ерөнхийлөгчөөр батлажээ
- 2012-07-03
- Дэлхий
- 0
Европын холбоо (EX)-ны гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон Египетийн
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Мохамед Морсиг тус улсын шинэ
удирдагчаар хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ.

М.Морси өнгөрөгч бямба гаригт нийслэл Каирт Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн бөгөөд үүний дараа К.Эштон “Бид Мохамед Морсиг тангараг өргөж Египетийн дараагийн удирдагч болсонд баяртай байна.
Учир нь Египетийн түүхэнд анх удаа ардчилсан замаар Ерөнхийлөгч сонгогдсон” гэж мэдэгджээ. Мөн “Египетийн шилжилтийн үе дэх түүний ажил болон Засгийн газарт нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.
М.Морси өнгөрөгч сарын 16-17-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Ахмед Шафикийг тун бага хувийн саналаар буюу 51.7: 48.3 гэсэн харьцаагаар ялжээ. Уг сонгууль тус улсын Ерөнхийлөгч Хосни Мубаракийг албан тушаалаасаа бууснаас 16 сарын дараа болсон юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)