Итали, Испанийн Ерөнхий сайд Ю.Тимошенког харахыг хүслээ
- 2012-07-03
- Дэлхий
- 0
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Евро-2012”-ын шувтаргын
тоглолт өнгөрөгч ням гаригийн орой Украины Киев хотод болсон билээ.
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Евро-2012”-ын шувтаргын тоглолт өнгөрөгч ням гаригийн орой Украины Киев хотод болсон билээ.
Аваргын төлөөх тоглолтод Итали, Испанийн шигшээ баг шалгарч, тоглосон бөгөөд Испанийн баг Италийн үндэсний шигшээг 4:0 харьцаагаар илт давуу буулгаж авсан. Уг тоглолтыг үзэж, багаа дэмжихээр Италийн Ерөнхий сайд Марио Монти, Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой нар өнгөрөгч ням гаригийн өглөө Киевт хүрэлцэн иржээ.
Энэ үеэр тэд Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког харахыг тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковичаас хүсчээ.
Учир нь Ю.Тимошенко 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээнээс олон арван сая ам.доллар хувьдаа завшсан хэргээр өнгөрөгч 2011 оны аравдугаар сард долоон жилийн хорих ял авсан юм. Тэрбээр Харков хотын шоронд хоригдож байгаа бөгөөд өнгөрөгч тавдугаар сарын эхээр эрүүл мэндийн шалтгааны улмаас Киев хотын ойролцоох эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)