“ХАМАС”-ын экс удирдагчид 54 жилийн ял оноолоо
- 2012-07-03
- Дэлхий
- 0
Палестины цэргийн бүлэг “ХАМАС”-ын толгойлогч асан Ибрахим Хамедад
Изралийн цэргийн шүүх өнгөрөгч ням гаригт 54 жилийн хорих ял оноожээ.
Палестины цэргийн бүлэг “ХАМАС”-ын толгойлогч асан Ибрахим Хамедад Изралийн цэргийн шүүх өнгөрөгч ням гаригт 54 жилийн хорих ял оноожээ.
Израилийн тал түүнийг террорист халдлагууд зохион байгуулж, олон арван хүний аминд хүрснийг тогтоосон байна. “Офер” бааз дахь цэргийн шүүх лалын шашинт “ХАМАС” бүлгийг өнгөрсөн арван жилд удирдсан И.Хамедийг нийтдээ 46 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсан террорист халдлагуудад холбоотой болохыг баталжээ.
Түүний зохион байгуулсан хамгийн аюултай террорист халдлагууд 2002 онд болжээ. Тэрбээр 2002 оны гуравдугаар сард Йерусалимын “Момент” кафед 11, тавдугаар сард Израилийн дөрөв дэх том хот Ришон ле-Ционы “Шеффиелд” кафед 15, долдугаар сард Йерусалимын Еврейн дээд сургуульд есөн хүний аминд хүрсэн халдлагыг зохион байгуулжээ.
Тиймээс И.Хамед 2006 онд баривчлагджээ.
Өдгөө 47 настай түүнийг Газын зурвасыг хянагч “ХАМАС” бүлэг өнгөрөгч оны аравдугаар сард хоригдлын солилцоо буюу Жилад Шалитаар солихыг хүсчээ. Харин Израилийн тал үүнээс татгалзаж өөрийн цэрэг Жилад Шалитын оронд Палестины 1000 гаруй иргэнийг суллажээ.
Израилийн цэргүүд болон энгийн иргэд рүү халдсан 7000 гаруй палестин тус улсын шоронд хоригдож байгаа гэнэ. Тэдний ихэнх нь “ХАМАС” болон түүний өрсөлдөгч Баруун эргийг хянагч “ФАТХ” бүлгийн гишүүд аж.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)