Н.Саркози татвар төлөгчдөөс 700 мянган евро шаардав

Өнгөрөгч тавдугаар сард албан тушаалаасаа буусан Францын экс Ерөнхийлөгч Николя Саркози өөрийнх нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг сахин хамгаалдаг арван бие хамгаалагчийн цалинг Засгийн газраас шаарджээ.
Өнгөрөгч тавдугаар сард албан тушаалаасаа буусан Францын экс Ерөнхийлөгч Николя Саркози өөрийнх нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг сахин хамгаалдаг арван бие хамгаалагчийн цалинг Засгийн газраас шаарджээ.
Түүний хэлснээр, нэг бие хамгаалагчийнх нь жилийн хөлс 72 мянган евро аж. “Парис Мэч” сонин “Экс Ерөнхийлөгчийн бие хамгаалагчаар ажиллаж буй залуус Францын цэргийн тусгай хүчин “GSPR”-ийн албан хаагчид.
Тэдний хоёр нь Н.Саркозийн жолоочоор ажилладаг. Татвар төлөгчид түүнийг хамгаалахын тулд жилд 700 мянган евро төлөх хэрэгтэй болох нь” гэж бичжээ.
Францын хуулиар экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дотоод хэргийн сайдууд бүгд тусгай хүчний офицеруудаар насан туршдаа хамгаалуулах эрхтэй. Харин хамгаалагчдын тоог тусгаагүй аж. Н.Саркозийн өмнөх экс Ерөнхийлөгчид болох Валери Жискар д’Эстен хоёр, Жак Ширак зургаан бие хамгаалагчтай юм байна.
Харин Н.Саркози “Түүний гэрийн хаягаар заналхийлсэн захидал нэлээд хэдэн удаа хүлээн авсан. Тиймээс дээд төвшний хамгаалалт хэрэгтэй байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа дэргэдээ авсан арван бие хамгаалагчаа авч үлдмээр байна гэжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)