“Феррари” галт тэрэг бүтээжээ

Францын төмөр замын “СНСиФ” компани Италийн спорт загварын автлмашин үйлдвэрлэгч “Феррари”-тай хамтран 450 хүний суудалтай шинэ хурдны галт тэрэг зохион бүтээжээ.
Францын төмөр замын “СНСиФ” компани Италийн спорт загварын автлмашин үйлдвэрлэгч “Феррари”-тай хамтран 450 хүний суудалтай шинэ хурдны галт тэрэг зохион бүтээжээ.
Галт тэрэг зохион бүтээгчдийн зүгээс энэхүү бүтээлийг “Төмөр замын ертөнцөд хувьсал хийсэн бүтээл боллоо” хэмээн үнэлцгээсэн юм.
Галт тэргийн дээд хурд, загвар, өнгөний шийдэл зэргээр “Феррари”-гийн үндсэн хэв шинжийг хадгалжээ. “Феррари” болон “СНСиФ” компанийн хамтын бүтээлийг “Итало” хэмээн нэрийдсэн ч зорчигчид “Феррари” галт тэрэг хэмээн нэрлээд заншсан байна. Энэ галт тэрэгний хурд 563 км/цаг, зорчих тасалбар нь 60 ам.доллар гэнэ.
Бусадтай нэг дор явахаас дургүйлхдэг хүмүүст зориулан VIP өрөө хүртэл хийж өгчээ. Энэхүү VIP өрөөнд өөрийн тааваар зорчихын тулд 480 ам.доллар төлөх юм байна.
Мөн цахилгааны залгуур, интернэт холболт, кино театр зэрэг нь нэгдүгээр ангиллын зорчигчдод үнэ төлбөргүй үйлчлэх ажээ. “Феррари”-гийн оролцоотой бүтээгдсэн энэхүү галт тэргийг байгальд ээлтэй болгох үүднээс 98 хувийг нь дахин ашиглаж болох материалыг сонгож хийсэн байна.

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)