Хятадын эрх баригчид “Bloomberg”-ыг хаажээ

Хятадын эрх баригчид “ Bloomberg”, “Businessweek” цахим хуудсыг хаажээ.
Хятадын эрх баригчид “ Bloomberg”, “Businessweek” цахим хуудсыг хаажээ. Учир нь, уг цахим хуудаснаа Хятадын дэд ерөнхийлөгч Си Жинпины үл хөдлөх хөрөнгө, хувийн компаниуд, хөрөнгө оруулалтуудын тухай нийтлэл цацагдсан байна.
Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой нийтлэлээс болж, ард иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг хаасанд харамсч буйгаа “Bloomberg”-ын зүгээс илэрхийлжээ. Мөн тэд “хятадын эрх баригчид сэтгүүлзүйн эрх чөлөөнд халдаж нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хатуу хяналт тавьж буйн тод жишээ боллоо” хэмээн “Би-Би-Си” агентлагт ярьсан байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)