Сэргээшийн шинжилгээг энэ сарын 12 нд авна
- 2012-07-04
- Спорт
- 0
Жил бүрийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэсэн бөх морьдыг сэргээш хэрэглэсэн гэх шуугиан дэгддэг.
Жил бүрийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэсэн бөх морьдыг сэргээш хэрэглэсэн гэх шуугиан дэгддэг. Үүнтэй холбогдуулан Олон улсын допингийн төвөөс энэ жилийн наадмын бөх болон морины сэргээшний шинжилгээг 7 сарын 12 нд аваахаар болжээ. Түүнчлэн сүүлийн үед бөхчүүд сэргээш хэрэглэсэн тохиолдол тасрахгүй байгаа бөгөөд допингийн хор хөнөөлийг мэдүүлэх зорилгоор тараах материал гарын авлагаа тарааж эхэлсэн байна. Одоогоор олон улсын допинг төвөөс баталсан шинжилгээний сав, бөглөх хуудас, тестийг хангалттай бэлдсэн байгаа аж. Мөн эмч мэргэлжилтнүүд олимпийн баг тамирчидтай ажиллаж байсан тул сэргээшийн шинжилгээ авах ажиллагаа удааширсан байна.
Л.Ариунцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)