Каунтри дуучин Кийт Урбан хоолойндоо хагалгаа хийлгэнэ
- 2011-11-04
- Дэлхий
- 0
Австралийн нэрт Каунтри дуучин, ая зохиогч, хөгжимчин Кийт Урбан
хоолойндоо мэс ажилбар хийлгэхээр болсон тухай түүний хэвлэлийн
төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Австралийн нэрт Каунтри дуучин, ая зохиогч
, хөгжимчин Кийт Урбан хоолойндоо мэс ажилбар хийлгэхээр болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хоолойн дууны хөвчинд ургацаг ургасан бөгөөд тэрээр энэ сард мэс заслыг хийлгүүлэхээр болсон байна.
1990 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялааж байсан түүнийг ийнхүү мэс ажилбарт орох болсонд шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур байгаа хэдий ч, түүний хэвлэлийн төлөөлөгч Паул Фреундлич “Хагалгаа жижиг мэс ажилбарт тооцогддог учир санаа зоволтгүй, шархаа бүрэн гүйцэд эдгэсний дараа Урбан та бүхэнтэйгээ шинэ эрч хүчтэйгээр эргэн уулзах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хагалгааны шарх эдгэрэх хугацаанаас шалтгаалан, "All for the Hall" тоглолтоо хойшлуулах, үгүй эсэх нь шийдэгдэх ажээ. Дуучин Кийт Урбан 11 сарын 9-нд болох Каунтри Хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр дуу хоолойгоо өргөн, оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч гэлээ, тоглолтон дээр олон дуу дуулж чадахгүй нь бололтой. Тэрээр мэс ажилбар хийлгүүлэх болсонтой холбогдуулан, оролцох арга хэмжээ, тоглолтуудын хуваариа дахин товлохоор болжээ.
, хөгжимчин Кийт Урбан хоолойндоо мэс ажилбар хийлгэхээр болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хоолойн дууны хөвчинд ургацаг ургасан бөгөөд тэрээр энэ сард мэс заслыг хийлгүүлэхээр болсон байна. 1990 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялааж байсан түүнийг ийнхүү мэс ажилбарт орох болсонд шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур байгаа хэдий ч, түүний хэвлэлийн төлөөлөгч Паул Фреундлич “Хагалгаа жижиг мэс ажилбарт тооцогддог учир санаа зоволтгүй, шархаа бүрэн гүйцэд эдгэсний дараа Урбан та бүхэнтэйгээ шинэ эрч хүчтэйгээр эргэн уулзах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хагалгааны шарх эдгэрэх хугацаанаас шалтгаалан, "All for the Hall" тоглолтоо хойшлуулах, үгүй эсэх нь шийдэгдэх ажээ. Дуучин Кийт Урбан 11 сарын 9-нд болох Каунтри Хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр дуу хоолойгоо өргөн, оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч гэлээ, тоглолтон дээр олон дуу дуулж чадахгүй нь бололтой. Тэрээр мэс ажилбар хийлгүүлэх болсонтой холбогдуулан, оролцох арга хэмжээ, тоглолтуудын хуваариа дахин товлохоор болжээ.
Unen.mn-ын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)