Өмнөд Солонгос шинэ нийслэлээ танилцууллаа

Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөршийнхөө нийслэл Сөүлийг бөмбөгдөнө гэж заналхийлж байсан билээ. Тэдний хэлснээр тус улсын пуужингийн тусгалд Сөүл багтдаг гэнэ.
Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөршийнхөө нийслэл Сөүлийг бөмбөгдөнө гэж заналхийлж байсан билээ. Тэдний хэлснээр тус улсын пуужингийн тусгалд Сөүл багтдаг гэнэ.
Тэгвэл Өмнөд Солонгосын эрх баригчид удаан хугацааны тооцоо судалгааны дараа нийслэлээ Сөүлээс Сечжон хэмээх хот уруу нүүлгэхээр болсноо өнгөрөгч даваа гаригт зарлалаа.
Сечжон нь Сөүлээс өмнө зүгт 120 км-ийн зайд оршдог жижиг хот ажээ. Засгийн газар Хойд Солонгостой харьцангуй ойр орших Сөүлээс нийслэлийг холдуулахыг хүсч, Сечжоныг нийслэл хэмээн албан ёсоор зарласан ч дээд шүүх үүнийг хууль бус гэж эсэргүүцэж байгаа аж.
Албаныхны мэдээлснээр уг хот уруу зөвхөн Засгийн газрын яам, агентлагуудыг нүүлгэх юм байна. Ингэх нь эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой. Хотын хэт ачаалал, замын түгжрэлээс гарах боломжийг ч олгоно гэж тайлбарлажээ. Харин үүнийг шүүмжлэгчид ямар ч үр ашиггүй, илүү зардал хэмээсэн байна. Солонгосын албаныхан Сечжон хотыг нийслэлээ болгох саналыг 2002 онд оруулж ирж байжээ.
Гэвч 2004 онд Үндсэн хуулийн цэц үүнээс татгалзжээ. Төслийн багийнхан 2015 он гэхэд дор хаяж 36 яам, агентлагийг Сечжон хотод нүүлгэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн үүнд хэдэн мянган төрийн албан хаагч оролцох гэнэ. Зөвхөн Ерөнхийлөгчийн тамгын газар, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яам, түүний салбар агентлагууд л Сөүлд үлдэх гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Ким Хван Сик “Франс-Пресс” агентлагт “Нийслэлийг Хойд Солонгосын хилээс холдуулах нь эдийн засаг болоод аюулгүй байдлын маш сайн алхам гэж ярьж байна.
Миний хувьд Засгийн газрын төвлөрсөн бүтцийг хуваах нь үр ашиггүй алхам гэж бодож байна” гэжээ. Чосоны эзэнт гүрний дөрөв дэх хаан, Солонгосын үндэсний цагаан толгойг зохиогч Аугаа Сечжоны нэрээр нэрлэгдсэн Сечжон хот нь саяхныг хүртэл өөртөө засах эрхтэй хот статустай байсан юм.
Сөүлийн эрх баригчид уг хотыг ирээдүйн нийслэлээ болгохоор 2007 оны эхээр өөртөө засах эрх олгож, есөн яам, дөрвөн агентлагийн байр зэрэг бүтээн байгуулалтын аян өрнүүлжээ. Түүнчлэн тус хотын хүн амыг 500 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Нийтдээ 465.23 км хавтгай дөрвөлжин талбайтай тус хот ердөө 122263 оршин суугчтай ажээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)