ОХУ-ын хамгийн баян төрийн албан хаагчид тодорлоо

Оросын “Форбес” сэтгүүл “Эрх мэдэл ба мөнгө” нэртэй жагсаалт гаргажээ.
Оросын “Форбес” сэтгүүл “Эрх мэдэл ба мөнгө” нэртэй жагсаалт гаргажээ. Төрийн хамгийн баян албан хаагчдыг танилцуулсан уг жагсаалтыг Тула мужийн амбан захирагч Владимир Груздев тэргүүлсэн байна.
Сэтгүүлийн редакцийнхан албан хаагчид болон түүний гэр бүлийг өнгөрөгч онд олсон орлогоор нь жагсаасан аж. Тэгэхэд Тула мужийн амбан захирагч болон түүний гэр бүл өнгөрөгч онд 3.896 тэрбум рубль олсноороо жагсаалтыг тэргүүлжээ.
Ингэснээр түүний нийт хөрөнгө 8.5 тэрбум рубльд хүрчээ. Тэрбээр 2010 онд Оросын хамгийн баян төрийн албан хаагчын гуравт бичигдэж байсан бол өнгөрсөн онд хоёрт орж байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)