Афганистаны цагдаа Их Британийн гурван цэргийг хөнөөжээ
- 2012-07-04
- Дэлхий
- 0
Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан Их Британийн гурван цэрэг тус улсын
өмнөд хэсэгт цагдаад буудуулж амь эрсэдсэн тухай Их Британийн Батлан
хамгаалах яамнаас мэдээлэв.
Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан Их Британийн гурван цэрэг тус улсын өмнөд хэсэгт цагдаад буудуулж амь эрсэдсэн тухай Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Амь үрэгдсэн гурван цэргийн хоёр нь Уэльсийн хамгаалалтын нэгдү- гээр батальонд, нэг нь Дээдсийн дохионы корпуст алба хаадаг байжээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр тэд өнгөрөгч ням гаригт Хельманд мужийн шалган нэвтрүүлэх цэгийг өнгөрөн гарах үеэр буудуулж, үхлийн шарх авчээ.
Шалган нэвтрүүлэх байрыг Британийн дөрвөн цэрэг дайрч өнгөрсөн бөгөөд сүүлийн цэрэг ноцтой биш шарх авчээ. Буудалцааны үеэр тэднийг буудсан цагдаа шархдаж, удалгүй баригдсан байна. Ингэснээр Афганистанд шал ган нэвтрүүлэх байран дээр энэ онд НАТО-гийн 26 цэрэг амь үрэгдэж байгаа аж.
Тус улсад шалган нэвтрүүлэх байрыг гадаадын цэргүүдийг урхидахад ашиглах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэлээд дэлгэрч байгаа гэнэ. Өнгө рөгч онд НАТО-гийн 35 цэрэг шалган нэвтрүүлэх байран дээр амь үрэгджээ. Ийм урхинд амь үрэгдсэн гадаад цэргүүдийн дийлэнх нь америкчууд гэнэ.
Учир нь Америк цэргүүдийн ёс бус үйлдэл Афганистаны босогчид гэлтгүй жирийн иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Хам гийн сүүлд АНУ-ын нэг цэрэг Афганистаны 16 энгийн иргэнийг хөнөөсөн юм. Одоогийн байдлаар Аф ганистанд олон улсын эвслийн 130 мянга орчим цэрэг алба хааж байгаа. Тэд 2014 оны эцэст тус улсыг орхин гарах юм.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)