Владивостокыг Сан-Францискогоос илүү гэв
- 2012-07-04
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ирэх есдүгээр сард Ази-Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны дээд хэмжээний уулзалт
болох алс дорнодын Владивосток хотод хүрэлцэн иржээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ирэх есдүгээр сард Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны дээд хэмжээний уулзалт болох алс дорнодын Владивосток хотод хүрэлцэн иржээ.
Тэрбээр хотод ирсний дараа Владивостокийг магтаж, “Яг л Сан-Франциско шиг харагдаж байна. Гэхдээ илүү дээр хүмүүстэй” гэж хэлжээ. Д.Медведев АПЕК-ийн 24 дэх удаагийн эл зөвлөгөөний зохион байгуулагч бөгөөд зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангахаар Владивостокт иржээ.
Тус улсын албаныхан дэлхийн хамгийн том, нэр хүндтэй зөвлөгөөний нэгийг тохиолдуулан Владивостокт бүтээн байгуулалт өрнүүлжээ. Ерөнхий сайд шинэ зам, гүүртэй танилцаж сайшаагаад, “Сан-Франциског санагдуулж байна. Сан-Франциско, Владивосток хоёрт адилхан зүйл их байна.
Тэнд байдаг далай, дүүжин гүүр ч манайд байна” гэжээ. Д.Медведевээс өмнө хуучин ЗХУын Ерөнхий сайд Никита Хрущев 1959 онд Калифорнид зочилсныхоо дараа Владивостокийг Сан-Францискотой зүйрлэж байжээ.
“AПЕК-2012” уулзалт есдүгээр сарын 8-9-нд Владивостокт болох юм. Уулзалтыг тохиолдуулж Кремлийн эрх баригчид 600 орчим тэрбум рубль (18.5 тэрбум ам.доллар)- ийн бүтээн байгуулалт хийж байгаа аж.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)