Э.Бат-Үүл: Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй

Хотын дарга асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын түгжрэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр,  Хотын дарга Нямбаатарт, сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой. Үүнд анхаарлаа хандуул. Наймдугаар сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ 7 буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө Хятадын компануудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна.Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, Улаанбаатарчууд зусландаа гарах аргагүй болохыг анхаар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтно.

Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй! Хот маань маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгаа ухаарч өөд нь татах хэрэгтэй!

Жич: Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү" гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)