Жэймс Бонд киноны шинэ хувилбар тун удахгүй...
- 2011-11-04
- Дэлхий
- 0
Жэймс Бонд киноны шинэ хувилбар “Скайпол” хэмээх цоо, шинэ бүтээл тун
удахгүй дэлгэцнээ амилахаар болсон тухай киноны продьюсерүүд өчигдөр
Лондон хотод албан ёсоор мэдэгдлээ
Жэймс Бонд киноны шинэ хувилбар “Скайпол” хэмээх цоо, шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ амилахаар болсон тухай киноны продьюсерүүд өчигдөр Лондон хотод албан ёсоор мэдэгдлээ. Оскарын шагналын эзэн, найруулагч Сэм Мендес “Жэймс Бонд” киноны 23 дахь хувилбар болох уг бүтээлийн найруулагчаар ажиллахаар болжээ. Мендес “Бид өнөөдрөөс эхлэн, киноны ажилдаа ханцуй шамлан орох болно” хэлсэн байна.Испанийн алдарт жүжигчин Жавиер Бардем эсрэг дүрийн баатрын дүрийг бүтээх бол Жүди Денч Бондын удирдагч эмэгтэйн дүрд дахин тоглох ажээ. Киноны жүжигчдийн дунд Францын нэрт жүжигчин Беренайс Марлохе мөн багтсан байна.
Зохиолч Иан Флемины Жэймс Бонд дугаар 007-гийн тагнуулчийн дүрийг анх бүтээж байсан Шотландын чадварлаг жүжигчин Шон Коннеригийн тоглосноос хойш 50 жилийн дараа дахин нэг шинэ бүтээл нь тун удахгүй мэндлэх нь ээ.
Unen.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)