“Мариа Каллас мөнх” үзэсгэлэн Санкт Петербургт нээгдлээ

Суут уран бүтээлч Мариа Калласын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн үзэсгэлэн Санкт Петербург хотод нээгджээ.
Суут уран бүтээлч Мариа Калласын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн үзэсгэлэн Санкт Петербург хотод нээгджээ. Уг үзэсгэлэнд дуучны өмсч байсан хувцас, зүүж байсан чимэг зүүлт, захидал, бичиг баримт зэрэг хувийн эд зүйлсээс нь дэлгэн үзүүлжээ.1993 оноос дэлхийн томоохон хотуудаар аялуулж эхэлсэн бөгөөд одоогоор Токио, Парис, Мехикогийн үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчдэд нь хүргээд байгаа ажээ. Үзмэрүүд Венецийн Мариа Калласын нэрэмжит олон улсын нийгэмлэгийн мэдэлд байдаг аж. Энэхүү үзэсгэлэнг “Дягилев Р.S.” олон улсын наадмын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх аж. Домог болсон энэ дуучин Италийн “Ла Скала”-д анх дуулсан цагаасаа итали дуурийн хатан хаадын тэргүүн хэмээх өргөмжлөлийг хүртсэн түүхтэй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)