Нийгмийн хамгааллын тусгай төв орон гэргүй иргэдийг хүлээн авна
- Өчигдөр 09 цаг 34 мин
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээлгэн өгсөн. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 онд анх баригдаж эхэлсэн юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлэхдээ “нийгмийн хамгааллын тусгай төвийн байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно. Уг төвд зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгоход чиглэсэн цогц хөтөлбөрийг төлөвлөн ажиллаж байна. Тус төвд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг бүрэн шийдсэн. Үүнээс гадна иргэд ажиллах ногооны талбайг давхар шийдэж өгсөн. Сургалт, хүмүүжлийн зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлж амьдрах иргэдийг чадавхжуулж, нийгэмшүүлэхэд судалгаануудыг үе шаттай хийх хэрэгтэй.
Тухайн иргэдийг тайван амгалан, стрессгүй орчинд ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хангаж ажиллаж байна. 2050 он гэхэд орон гэргүй зорилтот бүлгийн иргэдийг тодорхой түвшинд бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэв.
Нийгмийн хамгааллын тусгай төв хоёрдугаар сарын 1-нд урьдчилсан байдлаар орон гэргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн орон гэргүй хүмүүстэй ажилладаг түр хамгаалах төвүүдийн бусад улсын туршлагыг судалсан аж. Түүнчлэн, нийслэлд жилд хөдөлмөрийн насны 200 орчим иргэн орон гэргүй гэх статистик бий. Зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад дэмжлэг үзүүлж зорилгоор уг барилга анх баригдсан аж.

Сэтгэгдэл (0)