Аэро Монголиа компани техникийн газрын үйл ажиллагаандаа “AMS –ын AIRCRAFT MAINTENANCE MANAGER” программыг нэвтрүүллээ

        Аэро Монголиа компани нь 2012 оны нэгдүгээр улиралд “Aircraft Maintenance Systems RD” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар тус компанийн АММ (Aircraft Maintenance Manager) программыг техник үйлчилгээ, инженжерингийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

         Бид энэхүү программыг тус оны 9 сар гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд АММ ( Aircraft Maintenance Manager) нь Хойд Америк болон Өмнөд Америкт өргөн хэрэглэгдэж байгаагийн дээр Европ болоод Зүүн өмнөд азид хүрээгээ тэлж байгаа дэлхийн 30 гаруй орны 160 гаруй хэрэглэгчтэй бүс нутгийн хэмжээнд нислэг үйлддэг агаарын тээвэрлэгч компаниудын техник үйлчилгээний байгууллагад зориулагдсан программ юм.
         Канадад төвтэй “Aircraft Maintenance Systems RD” компанийн энэхүү программ нь найдварт ажиллагааны тал дээрээ цогц шийдэл бөгөөд Аэро Монголиа компани нь олон улсын авиакомпаниудын шаардлагад нийцсэн программыг техникийн газрын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)