Рауль Кастро Хятадад айлчиллаа

Кубын удирдагч Рауль Кастро Хятадад дөрвөн өдрийн хугацаатай айлчлахаар нийслэл Бээжинд хүрэлцэн ирлээ.
Кубын удирдагч Рауль Кастро Хятадад дөрвөн өдрийн хугацаатай айлчлахаар нийслэл Бээжинд хүрэлцэн ирлээ. 2008 онд ах Фидель Кастрогоос Кубын төрийн эрхийг шилжүүлж авсан Рауль Кастрогийн хувьд энэ нь Кубын төрийн тэргүүний хувиар Хятадад хийж буй анхны айлчлал юм.
Мөн нэлээд урт хугацаатай айлчлал хийж буйг талууд онцолж байна. Учир нь дөрвөн өдөр төрийн айлчлалд урт хугацаанд тооцогддог байна. Р.Кастро Бээжин хотноо Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах аж. “Р.Кастро өнгөрөгч ням гаригт нийслэл Хаванагаас хөдөлсөн бөгөөд Хятад дахь айлчлалаа өндөрлөөд Вьетнамыг зорино гэж “Ассошейтэд Пресс” агентлаг уламжлав.
Тус агентлагийн мэдээлснээр Куба болон Хятадын тал Р.Кастрогийн айлчлалын өдрийг нууцалсан бөгөөд түүний айлчлал чанд хамгаалалтан дор өрнөж байгаа аж. Хятад нь Венесуэлийн дараа ордог Кубын хоёр дахь том худалдааны түнш аж. Түүнчлэн Хятад, Куба хоёр эртнээс нааш найрсаг харилцаатай байсан ойрын холбоотнууд юм.
Куба коммунист Хятадтай дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн анхны улс. Р.Кастрог дагалдаж Кубын төрийн зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Рикардо Кабрисас, Гадаад харилцааны сайд Бруно Родригес нар хүрэлцэн иржээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)