Д.Баярхүү: Ираны дайны өнөөдрийн зураглал
- 1 цаг 43 мин
- Нийтлэл
- 0

Израилийн Засгийн газарт зургаан ч Ерөнхий сайдад зөвлөж явсан ахмад дайчин Даниел Cиман гэдэг хүн дараахи баримт аргументыг тоочжээ. Үүнд:
-Энэ дөрвөн 7 хоногт АНУ, Израиль хоёр байлдааны 10 мянган нислэг Ираны нутаг дэвсгэр дээгүүр хийлээ, тэдний агаарын довтолгооныг эсэргүүцэх хүчин нь бидний ганц ч онгоцыг сөнөөж чадсангүй. Израиль нь ганц ч онгоцны гарзгүйгээр эх орноосоо 1000 бээрт буй Иранд довтлоод ганц 7 хоног өнгөрөхөд л Ираны бүх мужийн тэнгэрт бүрэн ноёлож чадлаа. Ираны ихэнхи удирдагчдыг устгалаа. Тэнгисийн цэргийн хүчнийг нь АНУ устгачихлаа, нисэх хүчин нь ажиллагаагүй боллоо. Цэрэг-аж үйлдвэрийн дэд бүтцийн 75%-ийг нь устгалаа.
Ираны цөмийн зэвсгийн программ нурсан, сэргээх гэсэн бүх оролдлогыг нь нэг бус удаа бид тасалсан. Ираны дээд удирдагчид зөвхөн бункерт нуугдаж байна. Израилийг устгана гэж нөөцөлсөн пуужингийнхаа 10%-ийг л Иран харваж амжлаа.
-ЛБНИУ өмнө нь хэн байсан билээ. Олон улсад олон арван жил терроризмоо хүчээр экспортолж, бүс нутгийг тогтворгүй болгож байсан тэр улс одоо өөрөө хамгийн ихээр суларсан, ганцаардсан, оршин үлдэхийн тулд тэсэн ядан буй улс болж хувирлаа. Даян дэлхийгээр терроризмоо экспортолж байсан Иран ганцхан сарын дотор байхгүй боллоо. Тэр Иран байхгүй. Дипломатын талаасаа бол Иран нь орчин үеийн түүхэндээ анх удаа ганцаардаж үзлээ. Ихэнхи холбоотнууд нь зай барьсан, зарим нь айгаад алга болсон гэв.
Израилийн цэргийн тагнуулч асан Моше Ашкенази энэ дайны нэг сарыг ийм өнцгөөс дүгнэж байна:
-Ираныг би юу гэж харж байна вэ гэвэл цэрэг-дайны потенциалаа бүрэн алдсан улс боллоо л гэж харж байна. Иранд агаарын цэргийн хүчин гэж алга. Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг зэвсэг алга. Кибер операц явуулах боломж тэдэнд алга. Тэнгисийн цэргийн хүчин гэж бүр ч байхгүй боллоо. Салангид байдлаар зарим нэг боломж байх шиг байна. Бүхэлдээ байлдаж тэмцэж чадахгүй боллоо. Тэдэнд хэдхэн пуужин үлдэх нь үлдсэн. Түүнийгээ хамгийн сүүлчийн мөчид л хэрэглэх байх. Хамгийн сүүлчийнх нь оролдлого гэж би хэлнэ.
-Одоо тэд хяналтандаа байдаг хүчнүүдээ түлхэж аль болох хохирол бидэнд учруулахыг л бодож байна. Бид харж байна. Иракчуудын зарим хөдөлгөөнийг, Хезболла ямар нэг оролдлого хийж байгааг, өчигдрөөс Йемений хуситууд яаж байна? Эднийг, прокси хүчнийг Кассим Сулеймани Израилийг өвдөг сөхрүүлэхийн тулд буй болгосон, харин одоо өөрсдөө өвдөг сөхрөхгүйн тулд л тэднийгээ ашиглахыг хичээж байна гэжээ.
Д.Баярхүү

Сэтгэгдэл (0)