А.Энхтуул: Би хөдөлгөөнт эргүүлийн цагдаа болсон
- 2012-07-06
- Спорт
- 0
Өнгөрсөн сард Вьетнам Улсын Хуй хотод болсон Зүүн Азийн шатрын аварга
шалгаруулах тэмцээний рапид буюу түргэн тоглолтын төрөлд олон улсын
мастер А.Энхтуул түрүүлж алтан медаль хүртсэн билээ. Түүнийг эх орондоо
ирээд удаагүй байх үеэр нь ярилцлаа.
Өнгөрсөн сард Вьетнам Улсын Хуй хотод болсон Зүүн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээний рапид буюу түргэн тоглолтын төрөлд олон улсын мастер А.Энхтуул түрүүлж алтан медаль хүртсэн билээ. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байх үеэр нь ярилцлаа.
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Таны өрсөлдсөн ангилалд чансаа өндөр тамирчид байв уу?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 20 хүртэлх насанд 22 эмэгтэй шатарчин өрсөлдлөө. Миний оролцсон рапидын төрөлд дэлхийн шатрын холбооны олон улсын мастер дөрөв, мастер тав, дэд мастер цолтой нэг тамирчин оюунаа сорьсон. Тэднээс би чансаагаараа тавдугаарт жагсч долоон өргийн тоглолтоос дөрөвт нь хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон. Ийнхүү таван оноо авч Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний рапидын төрөлд алтан медаль хүртлээ. Тэмцээнд Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Лаос, Малайз, Филиппин зэрэг улсын 1200 гаруй шатарчин өрсөлдсөн. Манай улсаас есөн тамирчин оролцсоноос стандарт төрлийн 10 насны шатарчдаас Э.Баасансүрэн хүрэл медаль авсан юм. 16 насны эмэгтэй шатарчдын төрөлд Б.Янжинлхам мөнгөн медаль хүртсэн бол Т.Мөнхзул ангилалдаа алтан медаль хүртэн амжилттай оролцсон.
-Таныг мөн эрэгтэй шатарчидтай тоглосон гэж сонссон. Ямар төрөлд оюунаа сорьсон бэ?
-20 хүртэлх насны эрэгтэй стандарт төрөлд 30 тамирчин өрсөлдсөн. Энэ төрөлд надаас гадна Энэтхэгийн эмэгтэй шатарчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Кулкарни Бхатти тоглож рейтингээрээ тавдугаар байрт жагсч нийлбэр дүнгээр 11-т орсон. Харин би энэ төрөлд нийт есөн өрөг тоглосноос дөрөв хожиж, гурван тоглолтод тэнцсэн. Нийт 5.5 оноогоор долдугаар байрт шалгарсан юм.
-Эрэгтэй төрөлд өрсөлдөхийн давуу тал юу вэ?
-Эмэгтэйчүүдтэй тоглохоос илүү хүч шаарддаг. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд том зорилго тавин өрсөлдсөн юм. Хэрвээ түрүүлсэн бол би эрэгтэйчүүдийн олон улсын мастерын болзол хангах байсан. Гэтэл тэмцээний есөн өргөөс хоёрт нь хожигдсон. Хэрвээ багштайгаа явсан бол хожих байсан байх. Ер нь бусад тамирчин багштайгаа оролцсон. Тэмцээний үед багшийн зөвлөгөө их чухал байдаг юм.
-Вьетнамд болсон тэмцээний дараа үргэлжлүүлээд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Нэлээд шахуу хөтөлбөртэй амаргүй байсан байх?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа Шри Ланк Улсын Хиккадово хотноо Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоон хоног зохион байгуулагдсан. Би стандартын төрөлд зургаан оноо авч дөрөвдүгээр байрт шалгарсан. Рапидын 18 насныхны эрэгтэйчүүдийн ангилалд оролцож 4.5 оноогоор мөн л дөрөвдүгээр байрт орсон. Тэмцээний зургаа хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр гурван ангилалд түрүүлсэн. Охидын ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Ер нь манай улсаас оролцсон тамирчид сайн тоглосон гэж бодож байгаа.
-Чансаагаа ахиулсан уу?
-Түргэн тоглолтын шинэчилсэн чансаа 2124 болсон.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээ ОХУ-д хийсэн. Орос дасгалжуулагчтай бэлтгэл хийхийн давуу тал юу байв?
-Би Москвагийн нийгмийн ухааны их сургуульд сурч байгаа. Манай факультетэд шатрын багш бэлтгэдэг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа орос дасгалжуулагчтай хийсэн. Гэхдээ дасгалжуулагчаа цалинжуулдаггүй. Бидэнд сургуулийнхаа чиглэлээр үнэгүй зааж, дасгалжуулдаг юм. Манай шатрын факультетэд дэлхийн болон олон улсын тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид, дасгалжуулагч ажилладаг нь бэлтгэл сургуулилтын үеэр туршлага солилцох сайхан боломж болдог. Мөн монгол багшаасаа надад зөвлөгөө авдаг. Орос дасгалжуулагчтай гадаадын тэмцээнд явах боломжгүй. Тиймээс тэмцээнтэй үедээ өөрийнхөө багштайгаа мессенжэрээр харилцаж зөвлөгөө авдаг.
-Таны дараагийн нүүдэл их мастерын цол. Одоо ямар зорилго тавьж байгаа вэ?
-Их мастерын цол хамгаалахад 2300 рейтингтэй байх ёстой. Дээрээс нь гурван норм биелүүлсэн байх шаардлагатай. Миний рейтинг өнгөрсөн оны байдлаар 2211 байсан. Энэ оноогоо хадгалаад их мастерын цол хамгаалах боломжтой байсан ч дэлхийн шатрын олимпиадад оролцохын тулд Монголд зохион байгуулсан тэмцээнд оролцох хэрэгтэй болсон. Тухайн үед миний бие тааруу байсан нь сөргөөр нөлөөлж рейтингээ 2108 болтол унагасан. Хүмүүс “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж хэлдэг. Тиймээс тухайн үед шалтаг тоочихыг хүсээгүй. Дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож цолоо ахиулахын төлөө зүтгэнэ.
-Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн ажилтан болсон. Эргүүлдээ хэзээ гарах гэж байна?
-Би цагдаагийн дэд ахлагч цолтой Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа болсон. Одоохондоо ажлаа хийж эхлээгүй байгаа. Удахгүй ажлаа хийнэ. Бүх ард түмний спартикиадад ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны нэрийн өмнөөс оролцсон. Тэмцээнд багаараа алтан медаль хүртэж, хувиараа хүрэл медаль авсан.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 23-нд болох тэмцээнд оролцоно. Хэрвээ хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл багштайгаа явах бодолтой байгаа.
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Таны өрсөлдсөн ангилалд чансаа өндөр тамирчид байв уу? -Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 20 хүртэлх насанд 22 эмэгтэй шатарчин өрсөлдлөө. Миний оролцсон рапидын төрөлд дэлхийн шатрын холбооны олон улсын мастер дөрөв, мастер тав, дэд мастер цолтой нэг тамирчин оюунаа сорьсон. Тэднээс би чансаагаараа тавдугаарт жагсч долоон өргийн тоглолтоос дөрөвт нь хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон. Ийнхүү таван оноо авч Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний рапидын төрөлд алтан медаль хүртлээ. Тэмцээнд Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Лаос, Малайз, Филиппин зэрэг улсын 1200 гаруй шатарчин өрсөлдсөн. Манай улсаас есөн тамирчин оролцсоноос стандарт төрлийн 10 насны шатарчдаас Э.Баасансүрэн хүрэл медаль авсан юм. 16 насны эмэгтэй шатарчдын төрөлд Б.Янжинлхам мөнгөн медаль хүртсэн бол Т.Мөнхзул ангилалдаа алтан медаль хүртэн амжилттай оролцсон.
-Таныг мөн эрэгтэй шатарчидтай тоглосон гэж сонссон. Ямар төрөлд оюунаа сорьсон бэ?
-20 хүртэлх насны эрэгтэй стандарт төрөлд 30 тамирчин өрсөлдсөн. Энэ төрөлд надаас гадна Энэтхэгийн эмэгтэй шатарчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Кулкарни Бхатти тоглож рейтингээрээ тавдугаар байрт жагсч нийлбэр дүнгээр 11-т орсон. Харин би энэ төрөлд нийт есөн өрөг тоглосноос дөрөв хожиж, гурван тоглолтод тэнцсэн. Нийт 5.5 оноогоор долдугаар байрт шалгарсан юм.
-Эрэгтэй төрөлд өрсөлдөхийн давуу тал юу вэ?
-Эмэгтэйчүүдтэй тоглохоос илүү хүч шаарддаг. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд том зорилго тавин өрсөлдсөн юм. Хэрвээ түрүүлсэн бол би эрэгтэйчүүдийн олон улсын мастерын болзол хангах байсан. Гэтэл тэмцээний есөн өргөөс хоёрт нь хожигдсон. Хэрвээ багштайгаа явсан бол хожих байсан байх. Ер нь бусад тамирчин багштайгаа оролцсон. Тэмцээний үед багшийн зөвлөгөө их чухал байдаг юм.
-Вьетнамд болсон тэмцээний дараа үргэлжлүүлээд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Нэлээд шахуу хөтөлбөртэй амаргүй байсан байх?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа Шри Ланк Улсын Хиккадово хотноо Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоон хоног зохион байгуулагдсан. Би стандартын төрөлд зургаан оноо авч дөрөвдүгээр байрт шалгарсан. Рапидын 18 насныхны эрэгтэйчүүдийн ангилалд оролцож 4.5 оноогоор мөн л дөрөвдүгээр байрт орсон. Тэмцээний зургаа хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр гурван ангилалд түрүүлсэн. Охидын ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Ер нь манай улсаас оролцсон тамирчид сайн тоглосон гэж бодож байгаа.
-Чансаагаа ахиулсан уу?
-Түргэн тоглолтын шинэчилсэн чансаа 2124 болсон.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээ ОХУ-д хийсэн. Орос дасгалжуулагчтай бэлтгэл хийхийн давуу тал юу байв?
-Би Москвагийн нийгмийн ухааны их сургуульд сурч байгаа. Манай факультетэд шатрын багш бэлтгэдэг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа орос дасгалжуулагчтай хийсэн. Гэхдээ дасгалжуулагчаа цалинжуулдаггүй. Бидэнд сургуулийнхаа чиглэлээр үнэгүй зааж, дасгалжуулдаг юм. Манай шатрын факультетэд дэлхийн болон олон улсын тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид, дасгалжуулагч ажилладаг нь бэлтгэл сургуулилтын үеэр туршлага солилцох сайхан боломж болдог. Мөн монгол багшаасаа надад зөвлөгөө авдаг. Орос дасгалжуулагчтай гадаадын тэмцээнд явах боломжгүй. Тиймээс тэмцээнтэй үедээ өөрийнхөө багштайгаа мессенжэрээр харилцаж зөвлөгөө авдаг.
-Таны дараагийн нүүдэл их мастерын цол. Одоо ямар зорилго тавьж байгаа вэ?
-Их мастерын цол хамгаалахад 2300 рейтингтэй байх ёстой. Дээрээс нь гурван норм биелүүлсэн байх шаардлагатай. Миний рейтинг өнгөрсөн оны байдлаар 2211 байсан. Энэ оноогоо хадгалаад их мастерын цол хамгаалах боломжтой байсан ч дэлхийн шатрын олимпиадад оролцохын тулд Монголд зохион байгуулсан тэмцээнд оролцох хэрэгтэй болсон. Тухайн үед миний бие тааруу байсан нь сөргөөр нөлөөлж рейтингээ 2108 болтол унагасан. Хүмүүс “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж хэлдэг. Тиймээс тухайн үед шалтаг тоочихыг хүсээгүй. Дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож цолоо ахиулахын төлөө зүтгэнэ.
-Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн ажилтан болсон. Эргүүлдээ хэзээ гарах гэж байна?
-Би цагдаагийн дэд ахлагч цолтой Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа болсон. Одоохондоо ажлаа хийж эхлээгүй байгаа. Удахгүй ажлаа хийнэ. Бүх ард түмний спартикиадад ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны нэрийн өмнөөс оролцсон. Тэмцээнд багаараа алтан медаль хүртэж, хувиараа хүрэл медаль авсан.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 23-нд болох тэмцээнд оролцоно. Хэрвээ хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл багштайгаа явах бодолтой байгаа.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)