Туркийн онгоцны багийнхан олджээ

Сирийн баруун эргийн ойролцоо живсэн Туркийн “Ф-4 Хий үзэгдэл” хэмээх тагнуулын онгоцны хоёр нисгэгчийн цогцос олдсон байна.
Сирийн баруун эргийн ойролцоо живсэн Туркийн “Ф-4 Хий үзэгдэл” хэмээх тагнуулын онгоцны хоёр нисгэгчийн цогцос олдсон байна.
Өнгөрөгч сард Сирийн агаарын хүчин уг онгоцыг буудаж сөнөөсөн бөгөөд Туркийн албаныхан саяхныг хүртэл Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт эрж хайх ажиллагаа явуулсан юм.
Туркийн “ТРТ” телевиз “Онгоцонд хоёр нисгэгч сууж явсан. Тэднийг АНУ-д үйлдвэрлэсэн, илүү гүнд шумбах чадвартай хайгуулын шумбагч усан онгоцоор далайн ёроолоос олсон байна” гэж мэдээлжээ.
“Ф-4 Хий үзэгдэл” онгоц өнгөрөгч зургадугаар сарын 22- нд буудуулж унасан бөгөөд Сирийн эрх баригчид агаарын хилийг нь зөрчсөн хэмээн мэдэгдэж байгаа ч Туркийн тал үгүйсгэж байна.
Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад эл хэрэгт харамсч буйгаа илэрхийлжээ. Амь үрэгдсэн хоёр нисгэгч Туркийн агаарын хүчинд алба хаадаг, ахмад Гокхан Эртан, дэслэгч Хасан Хусейн Аксой нар байжээ.
Туркийн шадар сайдын мэдээлснээр нисгэгчид болон онгоцыг эрж хайх, аврах ажиллагаанд оролцож байсан өөр нэг “Ф-4 Хий үзэгдэл” онгоцыг Сирийн агаарын хүчин бууджээ.
Гэхдээ онгоц ноцтой гэмтэл аваагүй аж. Энэ хоёр хэрэг Турк, Сирийн харилцааг “гүн хавцлын ирмэг”-т авчраад байгаа юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.91.154)

    2012-07-08

    baild