ОХУ дэлхийн хоёр дахь зэвсэг экспортлогч улс

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ыг зэвсгийн худалдаагаараа дэлхийд дээрээсээ хоёрт ордог гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ыг зэвсгийн худалдаагаараа дэлхийд дээрээсээ хоёрт ордог гэж мэдэгджээ. Тэрбээр Цэрэгтехникийн хамтын ажиллагааны комиссын уулзалт дээр энэ мэдэгдлийг хийсэн байна.
Түүний хэлснээр тус улсын зэвсгийн худалдаа сүүлийн зургаан жилд хоёр дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаан жилд жил бүр 13 тэрбум ам.доллараар өсч байсан гэнэ.
ОХУ дэлхийн зэвсгийн худалдааны 24 хувийг хангадаг бол АНУ 30 хувийг нийлүүлдэг байна. Харин гурав, дөрөвдүгээр байрт Франц ес, Герман найман хувиар орж байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)