Атомын цахилгаан станц ашиглахыг эсэргүүцэв

Өнгөрөгч сард Японы Засгийн газрын хуралдаанаас Оой аймгийн Фүкүй хотын атомын цахилгаан станцыг дахин ашиглалтад оруулах шийдвэр гаргасныг ард түмэн эсэргүүцэж, долоо хоног бүрийн баасан гаригт Төрийн ордны үүдэнд жагсаж байна.
Өнгөрөгч сард Японы Засгийн газрын хуралдаанаас Оой аймгийн Фүкүй хотын атомын цахилгаан станцыг дахин ашиглалтад оруулах шийдвэр гаргасныг ард түмэн эсэргүүцэж, долоо хоног бүрийн баасан гаригт Төрийн ордны үүдэнд жагсаж байна.
Жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй “Эхчүүд өнөөдөр энд цуглараад байна. Бид өнөөдөр л ирээдүй хойч үе болсон үр удмаа хамгаалахгүй юм бол хүүхдүүд маань хэзээ нэг цагт яагаад биднийг хамгаалаагүй юм бэ гэж асуух болно” хэмээн ярьжээ.
Түүнтэй санал нэгдэж буйгаа нэгэн иргэн илэрхийлж, “Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас атомын цахилгаан станц ашиглах нь хүн ардын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй” гэжээ.
Хэдий ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тус улс энэ сарын 1-нд Фүкүй хотын гуравдугаар станцыг ашиглалтад оруулсан бөгөөд өчигдрөөс эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.
Ингэснээр ням гаригаас атомын цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллах ажээ. Харин дөрөвдүгээр станцыг энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Б.ПҮРЭВ-ЭРДЭНЭ

 www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)