Урианхайн харваанд Баян-Өлгийнхөн шалгарлаа

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өчигдөр урианхай харваагаар эхэллээ.
Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өчигдөр урианхай харваагаар эхэллээ.
Урианхай харваанд 100-аад харваач цэц мэргэн, оюун ухаанаа уралдуулсан аж. Үүнээс Баян-Өлгий аймгийн Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, дээд амжилтыг хоёрдохоо эвдэж тэргүүллээ.
Мөн удаах байрыг  Урианхайн мэргэн Ж.Мягмар 30 сумнаас 28 онож шалгарсан бол гуравдугаар байрыг 2008 оны Монгол Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27 онож тус тус шалгарсан байна. Энэ  жилийн урианхай харвааны эхний таван байрт Баян-Өлгий аймгийн харваачид шалгарчээ. Энэхүү харваа нь эмэгтэй хүн харвадаггүйгээрээ онцлог юм.

Д.Үүрийнтуяа

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)