Сирийн энхийн төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг зөвшөөрөв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Сирийн хүчирхийллийг зогсоох НҮБ болон Арабын лигийн тусгай элч Кофи Аннан Сирийн энхийн төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Сирийн хүчирхийллийг зогсоох НҮБ болон Арабын лигийн тусгай элч Кофи Аннан Сирийн энхийн төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийжээ.
Тэрбээр Францын “Ле Монде” сонинд “Бид улстөрийн энхийн аргаар Сирийн хүчирхийллийг зогсоохыг хичээсэн. Харамсалтай нь бидний энэ хүчин чармайлт талаар боллоо” гэж ярьсан байна. К.Аннан Сирийн хүчирхийллийг зогсоох зургаан заалт бүхий энхийн төлөвлөгөө санаачилснаас дөрвөн сарын дараа энэ мэдэгдлийг хийж байгаа юм.
Түүний энхийн төлөвлөгөөний заалтыг зөрчсөн үйлдэл Хула болон Хомс хотод гарсан ч тэрбээр энэхүү төлөвлөгөөг амжилтад хүргэхийг хичээсэн билээ.
Гэсэн ч эдгээр хотоос гадна Дамаск болон бусад мужуудад өнөө ч цус асгарсаар байгаа юм. Мөн К.Аннаны Сирийн сөрөг хүчнийг Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгосон заалтаас сөрөг хүчний удирдлагууд татгалзсан юм. Лондонд байрлалтай Сирийн хүний эрхийн ажиглалтын төвийн мэдээлснээр Сирид 16 сар үргэлжилсэн хүчирхийлэлд 17 мянган хүн амь үрэгджээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)