Гадаадын шууд хөрөнгө оруулалт 16 хувиар нэмэгджээ
- 2012-07-09
- Дэлхий
- 0
НҮБ-ын тооцоогоор өнгөрөгч онд Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)
Европын бүсийн хямралыг үл харгалзан 16 хувиар нэмэгдэж, 1.536 их наяд
ам.долларт хүрчээ.
НҮБ-ын тооцоогоор өнгөрөгч онд Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) Европын бүсийн хямралыг үл харгалзан 16 хувиар нэмэгдэж, 1.536 их наяд ам.долларт хүрчээ.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага “Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан-2012” чуулга уулзалтыг Австрийн Вена хотод зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр дээрх тайланг танилцуулжээ.
Тус байгууллагын шинжээчдийн мэдээлснээр ГШХО энэ онд саарах төлөвтэй байгаа гэнэ. Гэсэн ч өнгөрөгч оны үзүүлэлтээс давж 1.6 их наяд ам.долларт хүрэх юм байна.
ГШХО өнгөрөгч онд АНУ-д 15 хувиар нэмэгдэж, 227 тэрбум ам.долларт хүрсэн аж. Харин Европын холбооны гишүүн 27 оронд нийтдээ 32 хувиар өсч, 421 тэрбум ам.долларт хүрчээ.
Түүнчлэн эдийн засгаараа тэргүүлж буй Хятадад өнгөрөгч онд найман хувиар нэмэгдэж, 124 тэрбум ам.долларт хүрсэн бол Энэтхэгт 31 хувиар нэмэгдэж, 67 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.
Харин улсуудын байдлаар авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 45 орчим хувь нь хөгжиж буй орнуудад орж, 11 хувиар нэмэгдэж, 684 тэрбум ам.долларт хүрсэн байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор ГХШО 2013 онд 1.8, 2014 онд 1.9 их наяд ам.долларт хүрэх гэнэ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)