3600 сиамын матар аварлаа
- 2012-07-09
- Дэлхий
- 0
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус улсын цагдаа нар сиамын матар
хэмээх мөхлийн аюулд нэрвэгдсэн, нэн ховор нэг зүйл матраас 3600 гаруйг
хүний хоол болохоос аварчээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус улсын цагдаа нар сиамын матар хэмээх мөхлийн аюулд нэрвэгдсэн, нэн ховор нэг зүйл матраас 3600 гаруйг хүний хоол болохоос аварчээ.
Зөвхөн зүүн өмнөд Азийн хэдхэн оронд амьдардаг энэ төрлийн матрыг зоогийн газрууд өндөр үнээр худалдаж авдаг байна. Учир нь цэнгэг усны, бие жижиг уг матрын мах маш амттай бөгөөд үйлчлүүлэгчид байнга сурагладаг гэнэ.
Тиймээс агнахыг хориглосон уг матрыг анчид хулгайгаар агнах нь элбэг байдаг аж. Хятадын цагдаа нар Хятад-Вьетнамын хилээс хулгайн анчдыг баривчилсан ч одоог хүртэл тус бүс нутгийн нэн ховор уг амьтан хулгайн анчдын гарт орох аюул арилаагүй байна.
Анчид сиамын матруудыг зоогийн газруудад худалдаалахаас гадна гадагш нь гаргахыг зорьдог гэнэ. Малын эмч нарын хэлснээр сиамын матрууд тээвэрлэлтийн ая даахдаа маш муу гэнэ.
Тэдний олонхи нь тээвэрлэлтийн явцад цус харваж амиа алддаг аж. Сиамын матар нь нарийн гоолиг биетэй бөгөөд хамгийн уртдаа нэг метр.
Нуур, цөөрөм, удаан урсгалтай голд амьдардаг уг амьтан загас, хоёр нутагтан, хэвлээр явагч болон жижиг хөхтөн амьтдаар хооллодог байна. Сиамын матар зүүн өмнөд Азийн олон оронд Улаан номд орсон юм.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)