Герман цэргүүдийн булшийг сэндийчжээ
- 2012-07-09
- Дэлхий
- 0
Францын Арденнес мужийн Сеинт-Этиенне-аАрнес хэмээх газарт байрлах
Дэлхийн I дайны үеэр амь үрэгдсэн нэр нь тодорхойгүй герман цэргүүдийн
булшийг үл таних этгээдүүд сэндийчсэн байна.
Францын Арденнес мужийн Сеинт-Этиенне-а Арнес хэмээх газарт байрлах Дэлхийн I дайны үеэр амь үрэгдсэн нэр нь тодорхойгүй герман цэргүүдийн булшийг үл таних этгээдүүд сэндийчсэн байна. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр гэмт этгээдүүд 40 орчим булшийг эвдэж, шатаажээ.
Уг үйл явдал Франц, Германы хооронд дипломат харилцаа дахин тогтсоны ойн баярын өмнөх орой болжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хөрш хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны ойг Германы хилээс холгүй орших хойд зүгийн Арденнес мужийн Реймс хотод ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд уг арга хэмжээнд Германы Канцлер Ангела Меркель оролцох нь тодорхой болоод байсан юм.
Хэдийгээр гэмт этгээдүүд хоёр орны хооронд дипломат харилцаа сэргэсний 50 жилийн ойн баярыг тасалдуулахыг оролдсон ч товлосон ёсоор өчигдөр Реймс хотод баярын үйл ажиллагаа болсон байна.
Дэлхийн I, II дайнд оролцсон тус хоёр улс дипломат харилцаагаа тасалсан ч 1962 оны долдугаар сарын 8-нд Германы Канцлер Конрад Конрада Аденауэр Францад айлчилснаар ГерманФранцын дипломат харилцаа сэргэсэн гэж үздэг ажээ. Түүнчлэн уг айлчлалаас хоёр сарын дараа Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Германд хариу айлчлал хийж байв.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)