Хүний нүднээс 12.5 см урт өт гарав

Энэтхэгийн Мумбай хотын эмч нар 75 настай нэгэн эрэгтэйн нүднээс 12.5 см урт өт гаргаж авсан байна.
Энэтхэгийн Мумбай хотын эмч нар 75 настай нэгэн эрэгтэйн нүднээс 12.5 см урт өт гаргаж авсан байна. Түүнчлэн хүний санаанд оромгүй энэ мэс ажилбарын үйл явцыг харуулсан дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Эмч нар өвчтөний нэрийг нууцалж, зөвхөн овгийг нь мэдээлжээ.
Кришнамурти нүд нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж эхэлсний дараа эмнэлэгт ирсэн аж. Мэс ажилбарын дараа тэрбээр “Миний нүд маш хүчтэй өвдөж байсан. Би эмч нарт итгэж чадахгүй байсан. Үнэндээ гүн шоконд орчихсон л доо” гэж ярьсан байна. Харин эмч нар “Эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллахдаа ийм зүйл үзэж байсангүй.
Бид Кришнамуртийн нүдэнд үүрлэсэн өтийг хямсаагаар татаж авсан. Учир нь энэ өт уртаас гадна чимхүүрийн ая даахуйц бадриун биетэй байсан. Анх удаа ийм мэс ажилбар хийлээ.
Үлгэрээс л ийм өтний тухай уншиж байсан юм байна” гэжээ. Харин тэд хүний нүдэнд яагаад ийм урт өт байсныг тайлбарлаж чадаагүй юм. Мэс ажилбар 15 минут үргэлжилсэн бөгөөд уг шимэгч хорхойг шинжлүүлэхээр Микробиологийн төв лабораторит илгээжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)