С.Энхтунгалаг: Бидний хамгийн гол зорилго бол халх сурын харваанд амжилттай оролцож шинэ цол хэргэм хүртэж цолоо ахиулах

Монгол Улсын спортын мастар Алдар- Жем интэрнэшл компаний харваач С.Энхтунгалагтай сурын спортын тухай  ярилцлаа.
Монгол Улсын спортын мастар Алдар- Жем интэрнэшл компаний харваач С.Энхтунгалагтай сурын спортын тухай  ярилцлаа.

-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг.  Хоёулаа ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхлэе. Монгол улсын мэргэн харваач хүний хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрөв өө?

Би сэлэнгэ аймгийн Ерөнгийн сангийн аж ахуйд төрсөн. Манай аав ээж Налайхад ажилладаг байсан болохоор  мэдээ орсон цагаасаа Налайхад  өсөн торниж  10-н жилээ тэнд төгссөн.  Оюутан болоод  Улаанбаатарт ирсэн цагаас хойш МУИС-ийг төгсөөд Хэнтийн Бор-Өндөрт ажиллаж байгаад 94 оноос хойш хувиараа байна даа.

-Хүүхэд насны тань гэнэн хийгээд гэгээн мөрөөдлүүдээс биелэлээ олсныг нь дурдвал?

Мэдээж хүн болгон хүүхэд насандаа хүсэж мөрөөддөг. Ер нь л багаасаа саваагүй зантай хүүхэд байлаа. Гоё сайхан юм хаана байна, урлаг уран сайхан гээд л өөрийнхөө чадах хэмжээнд сонирхдог. Гэхдээ яг гойд чаддаг төгс гээд мэдсэн юм байхгүй. Бидний үед чинь Их сургуульд орохын тулд конкурсээ өөрсдийн мэдсэн чадсан зүйлээрээ өгдөг байсан учраас хичээлдээ нилээд анхаардаг байсан. 1981 онд МУИС-ийн Түүхийн багшийн ангид орж Түүхийн багш мэргэжлээр төгсөж ажилласан.

-Энэхүү спортыг хэзээнээс анх сонирхож эхлэсэн бэ? Яагаад энэ спортыг сонгох болов?

1981 онд Их сургуулийн ангийн найз Сувдаа  анх сурын спортод  орох гарааг минь нээж өгсөн. Намайг сурын шалгаруулалтанд дагуулж очсон юм. Олон хүүхдүүд дундаас намайг сонгож дагуулж явсан нь миний их хувь тавилан миний амьдралыг чимж өгсөн азтай явдал болсон. Их сургуулийн Батхуяг багш маань анх зургаан оюутан авч хичээллүүлж байсан боловч сүүлдээ бараг л  би ганцаараа хичээллэж цол зэрэгт хүрсэн. Үүнд багш маань надад дандаа  баярлаж талархсанаа хэлдэг би ч мөн багш Сувдаа найздаа маш их баярладаг.

-Танай гэр бүлд энэхүү спортын удам байдаг уу?

Манай үндэсний сур харваа нь ихэнхдээ эцэг эхээсээ удамшсан  байдаг. Миний хувьд бол тийм биш найзыгаа дагаж орсон. Одоо тэгээд гэр бүлийнхээ хүнийг хоёр хүүг ингээд цаашдаа ач зээгээ харвуулах бодолтой байгаа. Удам угсаа залгамжилсан харваач надаас эхлэж байна.

-Танайх гэр бүлээрээ үндэсний сураар харвадаг хүмүүс гэсэн гэр бүлийнхнийгээ танилцуулаач?


Манай нөхрийг МУ-ын спортын мастар Б.Батбаатар гэдэг маш хожуу 40 гарсан хойноо намайг дагаад энэ сайхан спортод орсон. Бас сайхан амжилт үзүүлж байгаа ер нь тогтмол дээгүүр сайхан амжилт үзүүлдэг. Хоёр хүү маань 10-н жил төгстөлөө Хүүхдийн өсвөрийн Улсын аваргат амжилттай сайн оролцож байсан. Одоо оюутан болоод гадаадад суралцдаг учраас сүүлийн жилүүдэд тэмцээнүүдэд оролцож чадахгүй байна.

-Өвөр Монголруу тэмцээнд яваад ирлээ энэ талаар тодорхой ярьна уу? Амжилтын хувьд ?


Өвөр монголын Шилийн гол Улгай хотод Азийн орнуудыг хамарсан энэ сайхан эвэр элэгтэй нумаар харвадаг улсуудын хооронд ОУ-ын тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээн нь 7-р сарын 3-5ны хооронд зохиогдсон ба монгол улсаас Нямдаваа ахлагчтай 12 тамирчин оролцлоо. Энэ тэмцээнд 30, 50,75метр гэсэн гурван зайнд тус бүрд нь байр эзлүүлээд эцэст нь нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлүүлсэн. 50метрт Өвөр монголын Баруун ястан орсон бол 75метрийн алтыг Оросын буриад авсан. 50,75метрийн алтыг би авлаа. Зохион байгуулсан  улс бол энэ тэмцээнд маш их хөрөнгө мөнгийг зохион байгуулттайгаар хийж оролцуулсанд бид бүгд баяртай байгаа. Бидний мөнгө санхүүг “Жем интэрнэшнил”-ээс ивээн тэтгэсэн ба бэлтгэлийг би өөрийнхөө баг “Алдар спорт хороо”-ны тамирчидтай хамтарч хийсэн.  Өвөр монголын ард түмэн бол халх монголчуудад маш их элэгтэй бидний мах цусны тасархай гэдэг утгаараа бусад улсаас илүү биднийг дэмжиж шагналт байранд ороосой гэсэн сэтгэлтэй байдаг нь үнэхээр сэтгэлд хүрж  нүдний нулимс гарч зүрх сэтгэлийг минь догдлуулсан үйл явдал болсон.

 -Таны хувьд сэтгэлд хүрсэн сайхан наадам ?

Жилээс жилд наадам олон хүнтэй сур хөгжөөд сайхан болж байна. 81 онд ороод 86 онд түрүүлж улсын мэргэн хэмээх том цол хүртсэн одтой энэ сайхан наадам  сэтгэлд үлдсэн юм. Гэхдээ жилээс жилд наадам өөр өөр онцлогтой сайхан болж байна. Өнгөрсөн жилийн наадмаар урианхайн сурын харваад түрүүлж урианхайн мэргэн харваач болсон. Бидний хамгийн гол зорилго бол халх сурын харваад дээгүүр харваж цолтой нь цолоо ахиулж цолгүй улсын мэргэн гэдэг сайхан цолыг авах гэж бүтэн жил бэлдсэн хүч чадал оюун ухаанаа уралдуулах гэж сэтгэл догдлон хүлээдэг сайхан мөч дөө.

-Гарын шавь бэлтгэж байна уу? олон шавьтай юу?

Байгаа дан охидуудыг  бэлтгэж байгаа.

-Нум сум үнэ ханшийн хувьд ямар байдаг  вэ?

Бид нарын гол асуудал бол нум сум байдаг юмдаа. Сүүлийн үед энэ спортыг сонирхон суралцах залуус их болсон. Нум сумыг хаанаас худалдаж авах уу , хаана  хичээллэдэг юм , яавал сурах уу гэжолон хүмүүс ирдэг . Үнэхээр зүүд нойрондоо зүүдлэгдсэн нэг нь бол 2,3-н жил бэлдэж байж нум сумтай болж сур харваж байна.
Зарим нь бол арай дүрээ олж чадахгүйгээр нэг сайхан бид нарыг харчаад л явдаг бололтой.  Тэр үед нь би жаахан сэтгэл эмзэглэдэг. Үйлдвэрлэгчид ховор учраас  анхлан суралцагчид байтугай бид нар өөрсдөдөө таарсан нумыг олоход маш их бэрхшээлтэй. Үйлдвэрлэсэн цөөхөн хэдэн нум нь үнэтэй байдаг.
Саяхан яваад ирсэн тэмцээнд хятадууд манай монгол нумыг дуурайгаад маш олныг хийж ирсэн байсныг  хүмүүс  газар дээр нь ихээр худалдаж авч байна. Бид нар монгол мөртлөө өөрсдөө захиалчаад ирлээ. Нумыг хийхэд  дархан цаазтай янгар гэдэг амьтны эвэр ордог. Энэ эвэр нь манайд  олддоггүй учраас олон зуун мянгаар нь хийж болохгүй.
Хийдэг зарим дархчууд маань монголдоо арай хямд байдаг учраас өвөр монгол хятадруу өндөр үнэтэй болохоор тийшээ их гаргаж зардаг юм.  Тиймээс  төрөөс биднйиг харж үзэн  мастарууд,  дархчуудад илүү анхаарч олон зуун мянгаар нь хийх, мөн ерөнхий боловсролын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулвал зүгээр байна. Ингэхэд хамгийн гол нь хэрэглэл хэрэгтэй байгаа. Хэрэглэл хүрэлцээтэй бол баяр наадмаар ганцхан энэ зурхайд дээр биш олон зурхай дээр олон зуун мянгаараа харваж наадаж тоглох нөөц бололцоо байна.
                                                                                                                                     
Ярилцсан Д.Үүрийнтуяа

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • temuulend (65.49.68.196)

    2012-10-23

    tugsuu_huu ene haygaar holbogdood medeellee awaarai

  • temuulend (65.49.68.196)

    2012-10-23

    tugsuu_huu ene haygaar holbogdood medeellee awaarai

  • Temuulen (180.235.169.137)

    2012-07-13

    haana ochij uulzaj shav oroh be bi surmaar bna hariu hvse